Баасанхүү.О 2016.05.18 | Телевиз: TV5

Ю.Цэдэнбалын нэрэмжит ногоон төглийг байгууллаа

 Ю.Цэдэнбалын нэрэмжит ногоон төглийг Эрдэнэт хотод байгууллаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачлагаар Найрамдал –Дружба өндөрлөгийн ногоон төглийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгон байгуулж, мод тарьсан байна.

“Эрдэнэт хотын үүсгэн байгуулалт, тэр дундаа хотын анхны шавыг тавих бүх шийдвэрийг тухайн үеийн улстөрийн товчоо, ялангуяа Ю.Цэдэнбал гуай санаачлан, хийж байсан. Тиймээс энэ хүний алдрыг мөнхжүүлэх нь хамгийн чухал зүйл юм” гэлээ.