Сумъяабазар.Д 2016.06.03 | Сонин: Ням гариг

Спорт залуу насных

Спорт залуу насных

УИХ-ын бөх гишүүдийн нэг нь Д.Сумъяабазар. Тэрбээр олны хайртай аварга.

Энэ хайр, итгэлийг улс төрийн ертөнцөд ч үргэлжлүүлэн даасаар яваа. Тулхтай, элдэв хэл аманд өртдөггүй гишүүдийн нэг. 2008 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болж, шат дамжлагаа туулж, бэлтгэгдсэнийхээ дараа буюу 2012 онд тэрбээр Сонгинохайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшин сонгогдсон. Энэ удаа ч тус дүүрэгтээ хүч үзэх гэж буй. Тэрбээр зөвхөн үндэсний гэлтгүй чөлөөт бөхөөр барилдаж, тив, дэлхийд улсынхаа нэрийг дуурсгаж явсан тамирчин байсан билээ. Их спортынхоо талаар энэ эрхэм “Спорт бол залуу насны ажил.

Би 14-34 нас хүртлээ буюу 1988-2008 он хүртэл 20 жил спортын төлөө өөрт байгаа бүхнээ зориулсан. Энэ хугацаанд үзэгч олноо хүндэтгэн олон сайхан барилдаан үзүүлж, ард түмнээ баясгаж, тэднээсээ уухайн түрлэг, эрч хүч авч байлаа” хэмээн дурсчээ. Харин одоо бүх мэдлэг, туршлага, сэтгэлээ нийт ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулж яваа аж. 40 хүрсэн эр, дөрөө даах ат гэж монголчууд зүгээр ч нэг ярьдаггүй биз ээ.