
С.Бямбацогт хөдөлгөөн чухлыг анхаарууллаа
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тун ч спортлог нэгэн. Тэрбээр өглөө бүр ууланд алхаж, долоо хоног бүрийн нэг өдөр спорт зааланд сагс, волейбол тоглодог.
Завгүй үедээ ч яаж ийж байгаад өөртөө зав гаргаж, эрүүл мэнддээ анхаарах нь хамгийн гол ажил хэмээн хэлэх дуртай. Тиймээс УИХ-ын чуулган завсарласан энэ үеэр тун ч сайхан завтай, эрүүл мэнддээ анхаарч байгаа юм байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа өглөө бүр байгалийн сайхныг харуулж, “Өглөөний мэнд. Эрүүл агаар-Идэвхтэй хөдөлгөөн” хэмээн жиргэжээ.
Энэ бүхнээрээ иргэддээ эрүүл амьдрахын хамгийн гол үндэс нь хөдөлгөөн болоод агаар гэдгийг ойлгуулж ямар ч завгүй байсан эрүүл мэнддээ анхаарч өөртөө цаг гаргахыг ч уриалсан байна. Монголчууд бид эрүүл биед саруул ухаан оршино гэдэг, тиймээс бүгдээрээ эрүүл байх нь хамгийн чухал юм.