Онцгой байдлын албаныхан спортоор өрсөлдөж байна
Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын хооронд зохион байгуулж буй гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатрын тэмцээн өнөөдөр эхэллээ.
Уг тэмцээн нь ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, бие бүрэлдэхүүний хамтач ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгах анги, нийслэлийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, Хууль сахиулахын их сургууль, Ахмадын хорооноос нийт 100 гаруй тамирчид 17 баг болон өрсөлдөж байна. Тэмцээний дүн маргааш буюу 1 дүгээр сарын 16-ны өдөр гарна.