“Нэг монгол - нэг нүүдэл” шилдэг шатарчдын багийн тэмцээн боллоо
2015.12.07

“Нэг монгол - нэг нүүдэл” шилдэг шатарчдын багийн тэмцээн боллоо

ЗОРИЛГО
Монгол улсын шатарчдын багаар ажиллаж сэтгэн бодох, нэг зорилгын төлөө нэгдэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинэлэг сонирхолтой хувилбараар нэг шатар дээр багаараа гүйж тоглох “НЭГ МОНГОЛ-НЭГ НҮҮДЭЛ” багийн тэмцээнийг  Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар анх санаачилсан юм.               

УИХ-ын Дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболдын ивээл доор “НЭГ МОНГОЛ-НЭГ НҮҮДЭЛ”  багийн аврага шалгаруулах 2015 оны шатрын  тэмцээний тэмцээнийг багийн хамтын ажиллагааг хамтын оюун санааг олон нийтийн дунд өргөнөөр түгээн дэлгэрүүлэх, тамирчдын чөлөөт цагийг оюунлаг орчинд өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 2015 оны 12 – р сарын 5-ны өдөр зохион байгуулна.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Баг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
1-р ширээ ШАТРЫН СПОРТ ДЭМЖИГЧ \шатар сонирхогч, шатрын зүтгэлтэн\
2-р ширээ ОЛОН УЛСЫН ЦОЛТОЙ ТАМИРЧИН
3-р ширээ ДОТООДЫН ЦОЛТОЙ ТАМИРЧИН
4-р ширээ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН \цол харгалзахгүй\
5-р ширээ ӨСВӨРИЙН ТАМИРЧИН/12 – аас нас хүртэл/

ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ
Багийн гишүүд ширээний дараалалаар нэг шатар дээр цуваагаар ээлжилж нүүнэ. Тоглолтын үед багийн гишүүд хоорондоо ярихгүй байх үүрэгтэй. Хэрэв зөрчсөн тохиолдолд шүүгч эхний удаа сануулга өгж, алдаа дахин гаргасан тохиолдолд ТЭМЦЭЭНИЙ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ хожигдсонд тооцох эрхтэй болно.

ХЭЗЭЭ,  ХААНА
2015-оны 12-р сарын 5-ны өдрийн 10 цагт Тусгаар тогтнолын ордны 300-ийн танхимд  \МАН-ын байр\                                                

ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ, ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ:
1)    “Швейцарь систем” - р 7 өрөг тоглож онооны дараалалаар байр эзлүүлнэ. Хэрэв оноо тэнцсэн тохиолдолд дараах чанарын үзүүлэлтийг харгалзана.Үүнд:
a.    Хоорондын хожил
b.    Бухгольц
c.    Цэвэр хожил
d.    Бергер
2)    Цагийн хяналт талдаа 1-цаг байна. Өрсөлдөгч хүлээх 0 минут
3)    ОУШХ-ны дүрмээр явагдана

БҮРТГЭЛ:
БАГИЙН ГИШҮҮД ШАТРЫН СПОРТЫГ ДЭМЖИГЧ ТОГЛОГЧ ОЛОХ БА ТЭМЦЭЭНИЙ ХУРААМЖ 150,000 ТӨГРӨГ БАЙНА.
ЦЭЦЭН НҮҮДЭЛ ШАТРЫН КЛУБТ 2015-ОНЫ 12-Р САРЫН 4-НИЙ ӨДӨР БҮРТГЭНЭ.
ЭХНИЙ 20 БАГИЙГ БҮРТГЭНЭ.
УТАС:99991835 
ШАГНАЛ

 

                      

1-байр

2 .500 000 төгрөг

   

2-байр

1 .500 000 төгрөг

3-байр

1 .000 000 төгрөг

4-р байр

700,000 төгрөг

5-р байр

500,000 төгрөг

БҮГД

6,200,000 ТӨГРӨГ