УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.12.21

Сурагчдын дунд үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа

Баянзүрх, Налайх дүүргийн нийт ерөнхий боловсролын 20 сургуулийн 128 сурагчид оролцсон үндэсний бөхийн тэмцээн зохион байгууллаа. Өмнө нь жил бүр зохион байгуулдаг байсан энэ тэмцээн хэсэг завсарласны эцэст ийнхүү УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн үүсгэн байгуулсан “Нийгмийн хөгжил” сангаас дэмжиж 44-р сургууль хамтран зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Үндэсний бөхийн спортыг бүх бөхийн спортын анхдагч гэж Азийн орнууд үздэг юм байна. Өсвөр насны хүүхдүүд бөхөөр хичээллэх нь цаашид гаргах бүх амжилтанд нөлөөтэй гэж би ойлгодог.

Баянзүрх, Налайх дүүргийн нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан тус тэмцээн нь зөв монгол хүүхдийг хүмүүжүүлэх, авьяасыг нээж илрүүлэх, Монгол ёс заншил өв уламжлалаа хадгалах сурталчилахад тэмцээний ач холбогдол оршиж байна. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ...