хүрэлсүх 2016.07.22 | Сайт: Vip76.mn

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх боллоо

УИХ-ын чуулганы хуралдаан 21 цаг 50 минутанд эхэлж Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайд нарын талаар танилцуулга хийсэн юм.

 Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Байгалийн гамшиг, өвөлжилтийн асуудалд онцгой анхаараарай. Баян-Өлгий аймагт нэн тэргүүнд анхаарах шаардлагатай шүү” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Үнэхээр Мэргэжлийн Засгийн газрыг байгуулахыг хүсч байгаа бол Ерөнхий сайд өөрөө санаачлагатай, байр сууриндаа хатуу зогсох хэрэгтэй. Намын УЗ-ийг дагавал та мэргэжлийн Засгийн газрыг байгуулж чадахгүй. Төр төвтэй нийгмийн тогтолцоо руу явж байгаа гэдгийг Ерөнхий сайд ухамсарласанд баярлалаа” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Хамгийн гол нь энд сууж буй МАН-ын 65 гишүүнд ард түмэн маш их итгэл, найдвар хүлээлгэсэн. Энэ бол мөрийн хөтөлбөрөө нэг бүрчлэн хэрэгжүүлэх, амласан амлалтаа бодитой хэрэгжүүлэх явдал” гэлээ.

Үүний дараагаар санал хураалт явуулж 95,3 хувийн саналаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх боллоо.