2016.07.23

Улсын эдийн засгийг босгоход онцгой бодлогууд явуулах ёстой

Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томиллоо.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.1 хувиар дэмжлэг хүлээж, сайд болов.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хандаж УИХ-ын гишүүд саналаа хэлж, мөн асуулт асуусан.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Хамгийн түрүүнд төсвийн бодит байдлын талаар гадаад, дотоодын өрийн талаар мэдээлэл хийх хэрэгтэй байх. Улсын эдийн засгийг босгоход онцгой бодлогууд явуулах ёстой. Зээл тусламж, өрийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй”