Мөнх-Оргил.Ц 2016.08.05 | Сонин: Өнөөдөр сонин

Эрх баригчдын эрмэлзэл, олон нийтийн оролцоо л авилгыг хазаарлаж чадна

Эрх баригчдын эрмэлзэл, олон нийтийн оролцоо л авилгыг хазаарлаж чадна
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил

Өнөөдөр сонин 20 жилийнхээ ойг тохиолдуулан алтан сангаасаа уншигчдадаа сонирхолтой бүхнийг хүргэж байгаа билээ. Энэ удаад тухайн уеийн УИХ-ын гишүүн С.Төмөр, С.Оюун, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич С.Нарангэрэл нарын оролцсон “Өнөөдөр” сонины редакцын уулзалтаас 2016 онд Гадаад харилцааны сайдаар томилогдсон Ц.Мөнх-Оргилын яриаг түүвэрлэн, уншигчдадаа хургэж байна.

Манай сониноос санаачилсан “Авлигатай нийтээрээ тэмцье хэлэлцуулгийн хурээнд 15 жилийн өмнө хийсэн уг редакцын уулзалтын үед ярьсан түүний байр суурь танд сонирхолтой байх болов уу. Редакцын уулзалт эхлэхэд “Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч Ц.Балдорж “Зарим сонин нийгэт гүйцэтгэх үүргээ хайхрахаа больж, хүмүүсийн ор хөнжил руу өнгийхийг хичээж, шуугиан дуулиан руу хошуурах болжээ.

Манай сонин нийгэтд тулгамдсан олон асуудлын дотроос нэн туруунд авлигын тухай сэдвийг сонгон авсан. Авлигыг яавал газар авахуулахгуй байх бол, туунтэй яаж тэтцвэл ур дунтэй вэ гэсэн энэ тэт олон асуултад хариулт авах гэж та нөхдийг урьсан ют. Цаашдаа ч авлигын эсрэг хаттран тэмцэцгээе” гэжээ.

-Авлига (коррупци), хахууль (взятка) хоёр өөр өөр зүйл үү, эсвэл хэмжээгээрээ ялгаатай юм уу?

Авлига гэдэг нь манай улсын хуулиудад задраад тус тусдаа орчихсон, нийлээд ирэхээрээ улс төрийн шахам ойлголт болчихсон төвөгтэй зүйл л дээ. Улстөрчдийн анхаарлыг маш их татах болсон. Авлигад гол нь төрийн албан тушаалтан өртдөг. Төрөөс оноосон албан тушаалыг хувийнхаа ашиг сонирхолд ашиглаж байж авлига болно. Тэгэхлээр хувийн компанид бараа “шахвал” авлига болно гэж сая С.Оюун гишүүн хэллээ. Энэ бол маргаантай асуудал. Миний хувьд үүнийг авлига гэж үзэхгүй. Хувийн бодол шүү.

-Авлигын ямар хэлбэрүүд байдаг юм бол. Аль нь манайд илүү түгээмэл байна вэ?

Нарангэрэл багшийн хэлснээр том түвшний авлига нь хууль тогтоохдоо зарим бүлгийн эрх ашгийг харгалзах, Засгийн газар нь шийдвэр гаргахдаа зарим бизнесмэний нөлөөнд автах гэх мэтээр дээд түвшинд илэрдэг. Жижиг авлига нь гудамжны түвшинд илэрнэ. Тэгэхлээр манайд аль хэлбэр нь илүү түгээмэл болохыг тогтооход судалгаа хэрэгтэй.

-Тендер, төсөл тойрч авлига бий болдог гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тендер шалгаруулах, төсөл хэрэгжуүлэх үйл ажиллагааг яавал шударга болгох вэ?

Тендер, бараа үйлчилгээ худалдаж авах хуулиа л баримтлахаас аргагүй.

-Замын цагдаагийн газарт Солонгосын нэг компаниас хэдэн машин өгсөн гэдэг. Үүнийх нь хариуд манай замын цагдаагийнхан буруу талдаа жолоотой япон машиныг хилээр оруулахыг хориглох шийдвэр гаргуулахаар хөөцөлд-сөн сураг шрсан, энэ авлига мөн үү?

Замын цагдаагийнхан Солонгосоос машин авсан гэдгийг дуулаагүй юм байна. Үүнийг тодруулах нь зүйтэй болов уу.

-Монголд авлига бий, түүгээр ч барахгүй нэлээд газар авсан гэдэггэй нийгмийн аль ч давхаргынхан санал нийлдэг. Тэгвэл авлига манайд ямар түвшинд байгаа гэж үзэж байна вэ?

Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр зэр-гийг боловсруулж байхдаа бид Дэлхийн банк-наас бэлтгэсэн хэд хэдэн материал үзлээ. Тэдгээрийн дотор авлигыг оношлох аргууд гэж байна лээ. Үүнийг манай нөхцөлд хэрэглэж болох, эсэхийг бид судалж байна. Тэгж байж л авлига манайд ямар хэмжээнд байгаа тухай юм хэлж болох байх.

-Та бүхний ярианаас үүдээд нэг зүйлийг сонирхъё. Улс орны хөгжлийн түвшин, авлига хоёр хоорондоо ямар шүтэлцээтэй байдаг юм бэ?

Эдийн засаг нь хөгжсөн орнуудад авлига яагаад бага байна вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэнд хүмүүс нь мөнгө ихтэй болчихсоноос шалтгаалж байгаа юм биш. Миний ойлгож байгаагаар эдийн засгийн жижиг сажиг бүхий л үйл ажиллагаанд төрийн оролцоо их багассан нь авлига ба-гасахад нөлөөлж байгаа юм.

Тухайлбал, юм болгонд лиценз өгөхөө больдог, газар олгох асуудлыг төрийн албан хаагчдын дур хүслээс хамааралгүйгээр шийддэг механизм үйлчилдэг болсон байх гэх мэт. Гэтэл манайд татварын байцаагч хуульд тусгагдаагүй асуудлыг өөрийн үзэмжээр шийдэхэд хүрч байна. Хууль ойлгомжтой, цоорхойгүй байх нь чухал.

Эдийн засгийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах чиглэлээр бид ч бас юм хийж байгаа. Манайд 400 гаруй лиценз, тусгай зөвшөөрөл олгож байсныг УИХ, Засгийн газартайгаа зөвшилцөөд гарцаагүй байх ёстой 92-ыг нь л үлдээсэн.

Өмч хувьчлалыг эрчимтэй явуулж моно-поль байх явдлыг багасгахыг Засгийн газар чухалчилж байгаа. Бас төрийн болон бусад байгууллагад өгч байгаа татаасуудыг багасгах ёстой юм билээ. Татаас байгаа нөхцөлд эдийн засгийн харилцаа өөрөө гажуудалд ордог. Татаас авч чаддаг, чаддаггүйгээсээ болж тэгш бус байдал үүсээд үүнээс гарахын тулд авлига өгдөг.

Эдийн засгийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах нь хамгийн үр дүнтэй арга.Түүнчлэн хууль хяналтын болон хүчний байгууллагууд ажиллах нь мэдээж.

-Авлигатай тэмцэх тусгай байгууллага байх нь зүйгэй гэж үздэг хүмүүс бий. Ийм байгууллага байх нь зөв үү. Гэтэл бас нэг “До” яам гарна гэж нэг хэсэг нь болгоомжилдог. Одоо байгаа хүчний байгууллагаараа тэмцэж болох уу?

С.Оюун, С.Төмөр нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл дээр санал нийлэмгүй зүйл бий. Авлигатай тэмцэх бие даасан комисс байгуулах талаар хуульд тусгасан байна. Миний хувьд ийм тусгай комисс байх нь зохимжгүй гэж үздэг.

Хуульд ийн тусгахдаа Сингапур, Хон-конгийн туршлагыг харгалзсан юм билээ. Энэ туршлага миний боддоор манай нөхцөлд таарахгүй. Энэ байгууллага өөрөө гүйцэтгэх ажил явуулна. Ингэхлээр тагнаж, туршина, мөрдөнө гэсэн үг шүү дээ. Их хэцүү ажил. Бас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна. Дараа нь шүүхэд шилжүүлнэ. Ийм хүн хүч, бололцоо хөрөнгө манайд бий юү?

Тиймээс одоо байгаа хүчний байгууллагын ажилтнуудаа л зөв хуваарилж сайн ажиллуулах нь оновчтой болов уу.

Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай бүтэц бий болгох зайлшгүй шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагын дотор нь байгуулж болох юм. Харин өндөр албан тушаалтны болон цагдаа, шүүх, гаалийн байгууллагуудын ажилтнуудын авлигын гэмт хэргийг мөрддөг тусгай нэгжийг прокурорт байгуулах хэрэгтэй юм шиг байгаа юм.

Авлигатай тэмцэх арга замуудын аль нь илүү үр дүн өгч байгааг Дэлхийн банкнаас 1998 онд санал асуулгаар тодорхойлоход бие даасан байгууллага бий болгох нь хамгийн үр ашиггүй гэж үзсэн байна лээ. Яваандаа улс төрийн тэмцлийн зэвсэг болдог гэж бичсэн байсан. Хамгийн үр ашигтай нь эдийн засгийн либералчлал, хуулийн болон шүүх, хууль хяналтьдн байгууллагын өөрчлөлт шинэчлэлүүд, зохистой засаглал гэж үзсэн байна.

Авлига нь эдийн засаг, нийгмийн улбаатай, засаглалын асуудал юм. Энэ бүхнийг шийдэж байж авлигатай тэмцэх зохистой, урт хугацааны стратеги төлөвлөгөө гарч, авлига яваандаа устах нөхцөл бүрдэнэ үү гэхээс ямар ч байгууллага бий болгож, ямар ч мундаг цагдаа ажиллуулаад олигтой үр дүнд хүрэхгүй гэж л би үзээд байгаа юм. Гол нь улс төрийн намууд хийгээд сонгуулийн санхүүжилтийн асуудал шүү дээ.

-Их хэмжээний авлигын талаарх мэдээлэл өгсөн хүнийг мөнгөнийх нь тодорхой хувиар урамшуулж болох уу?

Миний хувийн боддоор ингэх нь буруу гэж үздэг. Ялангуяа авлигын хэрэгт энэ нь ямар үр дүнд хүргэх вэ гэвэл мөнгө хожоо хайсан хүмүүс бусдыг хилс хэрэгт гүтгэдэг, янз брийн худал мэдээлэл өгдөг хатбэр рүү турхирах болов уу л гэж боддог. Хуульчлаад өгөх юм бол бас болохгүй зуйл ч биш. Урамшууллын нэг хэлбэр юм даа.

2001/11/01