Батболд.Су Сандуй.Ц 2016.09.12 | ОНХА: Нийслэлийн засаг даргын тамгийн газар

Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын дарга нарыг шинээр томилжээ

Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын дарга нарыг шинээр томилжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын дарга нарыг шинээр томилжээ.

  • Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх,
  • Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга,
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан,
  • Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун,
  • Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар,
  • Ус сувгийн удирдах газрын даргаар Цогтсайханы Төрхүү,
  • Монголын хүүхдийн ордны даргаар Бямбабаатарын Цэнгэлмээ,
  • Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Нацагдоржийн Батсүмбэрэл нар тус тус томилогджээ.

Шинээр томилогдсон дарга нарыг Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Тамгын газрын нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.