Баттогтох.Д 2016.09.12 | ХМА: Мэргэжлийн холбоо

“ХҮРЭЛТОГООТ- 2016” ЭШБХ зохион байгуулагдана

“ХҮРЭЛТОГООТ- 2016” ЭШБХ зохион байгуулагдана

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын "ХҮРЭЛТОГООТ-2016" эрдэм шинжилгээний бага хурал дараах чиглэл, хуваарийн дагуу явагдана.

 

  • Биологи, Хөдөө аж ахуй - 2016 оны 10 сарын 14
  • Техник технологи - 2016 оны 10 сарын 15
  • Геологи, газар зүй - 2016 оны 10 сарын 21
  • Нийгэм-Хүмүүнлэг - 2016 оны 10 сарын 22
  • Анагаах ухаан- 2016 оны 10  сарын 28
  • Байгалийн ухаан-2016 оны 10 сарын 29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус бага хурал нь салбар бүрээс эхний 2 байрыг шалгаруулж, нийт 12 залуу судлаачдад Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн тэтгэлэгийг олгоно.

Бага хуралд оролцож бүтээлээ нийтлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх залуу эрдэмтэн, судлаачид хавсаргасан хаягаар бүтээлээ ирүүлнэ үү.

Ерөнхий зохион байгуулагч:

Боловсрол,Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо
Шинжлэх Ухаан Технологийн Сан
Шинжлэх Ухааны Академи

 *Хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан файлаас татаж авна уу.

 ХАЯГ: Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо
Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 1,
Ерөнхий сайд А.Амарын гудамж 1
СТӨ-ний зүүн талын “Г” Корпус, 3 давхар 300 Тоот
Улаанбаатар хот 14200
Монгол улс
Цахим шуудан: conference.mysa@gmail.com
Утас: +(976) 94995420, +(976) 99228060,
Веб: http://khureltogoot.mysa.mn,
http://www.mysa.mn