Ж.Батсуурь: Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй гэдгээ эцсийн байдлаар мэдэгдсэн
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та баг тамирчдын хамтаар Бразилд ажиллаж байгаад ирсэн. Тамирчдын бие болоод сэтгэлзүйн бэлтгэл хэр байна. Уур амьсгалын хувьд манайхаас нэлээд зөрүүгэй. Энэ нь тамирчдын амжилтад нөлөөлсөн үү?
-Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр олимпийн зуны XXXI наадам Бразилын Рио де Жанейро хотод болж байна.
Энэ удаагийн олимпийн онцлог нь Монгол Улсын шигшээ баг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй явдал.
Үе, үеийн үндэсний шигшээ багийн хамт олны зүтгэлийг үүгээр дүгнэж болох юм. Засгийн газраас хөрөнгө гаргаж, олимп эхлэхээс өмнө Рио де Жанейро хотын ойролцоо бэлтгэлийн бааз түрээсэдж, тамирчдынхаа бэлтгэлийг базаасан.
Тамирчин бүр өөрийн бэлтгэд хангагчтай оролцсон нь урд урьдын олимпоос давуу байдал олгосон гэж үзэж байна.
Олимп эхлэхэд жүдогийн бага жингийнхэнд ихээхэн найдлага тавьж байсан ч санасан хэмжээвд үр дүн гаргаж чадсангүй.
Гэхдээ Д.Сумъяа медалийн салхийг хагалж, Монгол түмнээ баярлуулаад байна. Мөн Д.Отгон далай хүрэд медалийн болзол хангаж, медалийн буухиаг үргэджлүүлсэн нь боксын шигшээ багийн дөрвөн жилийн хүч хөдөлмөрийн үр шимийг гаргалаа.
Цаг агаарын хувьд Бразилд одоо өвлийн улирал үргэлжилж байна. Монголын намрын налгар өдрүүд шиг сайхан үе таарч өдөртөө 20 гаруй хэм, өглөө оройдоо сэрүүн байсан.
Ерөнхийдөө монгол хүний биед тохиромжтой байгаа.
-Салбарын сайдын хувьд үндэсний шигшээ багийн амжилтад хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
-“Рио-2016”-д 200 гаруй орны 11 мянга гаруй тамирчид оролцож байна. Улс бүр спортын салбартаа өндөр анхаарал хандуулдаг болсон.
Тиймээс спорт ганц Монголд хөгжөөгүй, бүх оронд жигд хөгжиж байгааг бид ойлгох хэрэгтэй.
Маш хэцүү өрсөлдөөн дунд өдий зэрэгтэй медалийн тавцанд зогсоод Монгол гэж зарлуулж байгаа нь яах аргагүй амжилт. Үүнийг бид чамлах эрхгүй.
Нөгөөтэйгүүр баг тамирчид, спортын мэргэжилтнүүдийн санаж байсан амжилтаа гаргаж чадсангүй.Гэхдээ олимп дөнгөж дундаа орж байна.
Одоо хэд хэдэн төрөл бий. Ялангуяа өргөн бүрэлдэхүүнтэй Риог зорьсон чөлөөтийн шигшээ багийнханд алтан медаль авах нөөц бололцоо бүрэн байгаа юм.
Удахгүй Паралимп эхэлнэ. Паралимпийн тамирчид маань мөн л олуулаа явсан. Энэ төрөлд нийт найман тамирчин оролцоно.
Тэд ч бас найдлага алдахгүй байх.
-Тамирчдынхаа хөлсөө урсгахыг газар дээр нь харсан хүний хувьд ирэх дөрвөн жилийн спортын хөгжлийг хэрхэн харж байгаа вэ. Дан ганц цалин хангамж хангалтгүй гэдэг нь энэ олимпод харагдаж байх шиг?
-Тамирчдыг олимп болохоос хэдхэн хоногийн өмнө биш эртнээс нарийн зохион байгуулалттай бэлтгэлд гаргах шаардлагатай гэж харлаа.
Сэтгэл зүй, хангамж гэх мэт бүх талын боломжийг бүрдүүлэх тал дээр салбар хариуцаж байгаа хүний хувьд анхаарч ажиллана.
Дөрвөн жилийн дараах олимп хөрш шахуу Япон оронд зохиогдоно.
Риогийн олимпийн үр дүнд үнэлэлт хийж, Токиогийн олимпод одооноос бэлдзж эхлэх нь зөв.
-Хичээлийн шинэ жил хаяанд ирлээ. Бэлтгэл ажил ямар шатанд явж байгаа вэ?
-Ажлаа авсан даруй хичээлийн шинэ жилийн бэлтгэлд анхаарал хандуулсан.
Энэ жилийн хувьд сургууль, цэцэрлэгийн засвар үйпчилгээний ажил цаг алдсан. Төсвийн орлого бүрдэхгүй байгаа учраас хөрөнгө мөнгөний асуудал зэрэг бэрхшээл тохиолдож байна.
Гэхдээ сургууль, цэцэрлэгийн удирдлагууд бэрхшээл тоочих биш боломжоороо ажлаа явуулж байгаа.
Яамны зүгээс ч тодорхой чиглэл өгч, арга хэмжээ авч байна.
-Анги танхимын хүрэлцээний асуудал дахиад сөхөгдөнө. Улсын хэмжээнд хэчнээн сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа бол?
-Энэ хичээпийн жилд хувийн болон төрийн өмчийн нийт 768 ерөнхий боловсролын сургууль сурагчдаа хүлээж авна.
Үүнээс 24 нь гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй. Энэ бол буурсан тоо.
Гэхдээ ирэх дөрвөн жилд бүх сургуулийн анги дүүргэлтийг стандарт хэмжээнд барьж, хоёр ээлжид буцаан оруулахаар ажиллана. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч энэ талаар тусгахаар оруулсан.
-Цэцэрлэгийн хүртээмж өнгөрсөн оноос өссөн үү. Энэ онд хэдэн хүүхэд нэмж цэцэрлэгт хамруулах боломжтой вэ?
-Улсын хэмжээнд 1288 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн 826, хувийн хэвшлийн 466 цэцэрлэг бий. Үүний 43.8 хувь нийслэлд байгаа юм.
Орон нутагт анги дүүргэлт сийрэг учраас цэцэрлэгийн ачаалал бага. Харин нийслэлд ачаалал хэт өндөр байгаа.
Энэ хичээлийн жилээс төрийн 49, хувийн өмчийн 46 цэцэрлэг шинээр үүдээ нээнэ.
Нэг жилийн хугацаанд нийт 95 цэцэрдэг ашигпалтад орсон. Дээр нь зарим цэцэрдэгийн доторх зохион байгуулалтыг сайжруупж, өрөө тасалгааг шинэчлэн засвардаж, бүлэг шинээр байгуулах, төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэг байгуулж ажиллах, лиценз зөвшөөрлийг нь олгох зэрэг олон талын арга хэмжээг зохион байгуулснаар цэцэрлэгт хамруулах хүүхдийн тоо нэмэдэх тооцоо гараад байна.
Тухайлбап, Гадаад хэргийн яам өөрийн эзэмшлийн барилгад 50 ортой цэцэрлэг нээхээр болсон. Мөн орны багтаамжаасаа бага хүүхэдтэй ажиллаж буй төрийн бус өмчийн 57 цэцэрлэг байна.
Энэ цэцэрлэгүүдийн нөөц бололцоог бүрэн ашигаахаар судалж байгаа. Энэ онд шинээр ашигаалтад орох 21 цэцэрлэгийн барипгын ажлыг хугацаас нь урагшлуулахаар төлөвлөсөн.
Ингэснээр нийслэлийн хэмжээнд 105 мянга хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд орон нутгийн цэцэрлэгийн насны хүүхдийн 84.6 хувь, аймаг нийслалийн хүүхдийн 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжгой гэж тооцож байна.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад энэ хичээлийн жилд цэцэрдэгийн элсалтийг 16980 мянган хүүхдээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Энэ бол бодит тоо. Гэхдээ давж биелэх боломжтой.
Хотын даргатай хамтран цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах хүртээмжийг нэмэгдүүлэх эарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа.
Энэ хүрээнд цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгж, иргэний хүсэлтийг цаг алдалгүй шийдэж байна.
-Өнгөрсөн жил цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар зохион байгуулсан нь эцэг эхчүүдийн дургүйцлийг хүргэсэн. Энэ жил хэрхэн зохион байгуулах вэ?
-Цэцэрлэгийн бүртгэл, Элсэлтийг шууд хэрэгжүүлэгч нь нийслэлийн Боловсролын газар. Тиймээс нийслэл зохион байгуулна.
Гэхдээ аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүй хийх ёстой. Хуучин хэд хоног дугаарлаж, дараалал үүсгэсэн гэх мэт хэл, ам гардаг байсан.
Аль болох тийм байдал үүсгэхгүйгээр зохион байгуул гэдэг үүрэг чиглэлийг нийслэлийн Боловсролын газрын даргад өгсөн.
-Энэ онд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах вэ?
-10405 орны багтаамжтай 105 цэцэрлэг, 7800 ор бүхий 14040 суудал бүхий бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга угсралтын арга хэмжээ хэрэгжих юм. Ер нь ирэх жилүүдэд цэцэрлэг сургуулийн хүртээмж шийдэгдэнэ.
-БНХАУ-ынхөнгөлөлтгэй зээлээр байгуулах 72 сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил үргэлжилж байгаа юу?
-Дээрх иогцолбор концессийн гэрээгээр барихаар ярилцаж байгаа юм. Баригдсан тохиоддолд санхүүжилтийг нь төсвөөс эргэн төлөх учраас хүндрэлтэй болоод байна.
Харин БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг байгуулах ажил зураг төслийн хүрээнд явж байна. Газар дээрээ барилгын ажил эхлээгүй.
-Дээд сургуулийн төлбөрийн асуудлаар удирдлагуудад нь зөвлөмж хүргүүлсэн гэсэн. Эцсийн шийдвэр гарсан уу?
-Өнгөрсөн жилүүдэд өрхийн орлого өссөнгүй. Ажлын байр буурсан үзүүлэлттэй байна. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдсэн. Энэ нь иргэдэд санхүүгийн дарамт үүсгэж буйг хаа хаанаа мэдэрч байна.
Тиймээс их, дээд сургуулийн удирддагуудгай оюутны сургалтын төлбөрийн асуудлаар уулзсан. МУИС, ШУТИС, ХААИС зэрэг бүх төрийн өмчийн сургуулийн удирдлагуудаас өнгөрсөн хичээлийн жилд мөрдөж
байсан сургалтын төлбөрийг нэмэхгүй байх боломжтой эсэхийг лавласан. Бүгд боломжтой гэдгээ хэлсэн.
Хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын холбооны удирдлага ч энэ саналыг хүлээн зөвшөөрсөн байгаа. Миний эрх мэдлийн хүрээнд сургалтын төлбөрийг тогтоох боломжгүй. Тиймээс дээрх саналыг зөвлөмж маягаар хүргүүлсэн юм.
Их, Дээд сургуулийн төлбөрийг бодит зардалтай нь харьцуулж байгаад сургуулийн удирдах зөвлөл тогтоодог. Удирдах зөвлөлдөө ийм асуудал санал болгоод надад хариу өгөөрэй гэж хэлсэн.
Улмаар өнгөрсөн хичээлийн жилтэй адип төлбөртэй байна гэдэг хариу өгөөд байна.
Тэгэхээр энэ хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэхгүй гэж ойлгож болно.
-Шинэ хүн сайдаар томилогдож ирэхэд халаа сэлгээний асуудал дагадаг. Та ямар бодлого баримтлах вэ?
-Засгийн газар сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Ирэх сард УИХ, Засгийн газраас мөрийн хөтөлбөр баталж өгөх байх. Бид баталсан мөрийн хөтөлбөрийн дагуу ажиллана.
Засгийн газраас яамны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан.
Энэ бүтцийн дагуу олон жил ажилласан төрийн албан хаагчдын туршлагыг ашиглах болно.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд орон тоог нэмэгдүүлсэн, гэрээгээр ажиллаж буй, хууль зөрчсөн, төрийн албаны шаардлага хангахгүй ажилтнуудыг өөрчилж, шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллана.
-Үе үеийн Засгийн газар аливаа улсын урдаа барих учиртай шинжлэх ухааны салбарыг “халаасны салбар” байлгаж ирснийг олон хүн шүүмжилдэг. Таиы хувьд шинжлэх ухааны салбарыи талаар баримтлах ирэх дөрвөн бодлогоос дурдахгүй юу?
-Шинжлэх ухааны байгууллагуудын ажлын үр дүнд тулгуурлаж, бодлогоо тодорхойлно. Энэ салбар бол Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбар мөн. Зайлшгүй төрийн дэмжлэг хэрэгтэй. Тиймээс зөвхөн хөрөнгө, санхүү гэлтгүй бүх чиглэлийн дэмжлэг үзүүлж ажиллах болно.