ЕБС-ууд физикийн лабораторитой боллоо
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2016.01.26

ЕБС-ууд физикийн лабораторитой боллоо

Ерөнхий боловсролын 200 сургуульд өнөөдрөөс физикийн сургалт, туршилтын лабораторитой боллоо. Эхний ээлжид Хоёрдугаар дунд сургуульд лабораторийг суурилуулж, бусад сургуулийн захирал, багш нарт сургалтад хэрхэн ашиглах талаар үзүүлэх хичээл явууллаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2015 онд төрийн өмчийн 428 сургуульд физик, химийн иж бүрэн лаборатори олгосон.

Энэ удаа 200 сургуульд олгосноор төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль бүр сургалтын орчин үеийн лабораторитой болж байгаа юм байна. Өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Си Жинь Пин манай оронд айлчлах үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр сургуулиудад хүүхэд өөрөө туршингаа суралцдаг лаборатори нийлүүлэхийг хүссэнээр энэхүү сургалтын хэрэглэгдэхүүнүүд эзэддээ очиж байгаа аж.