Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт болон тусгай зөвшөөрлийн журмын шинэчлэлийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав
БМИҮЗ
2016.02.05

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт болон тусгай зөвшөөрлийн журмын шинэчлэлийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав

БМИҮЗ-ээс “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт болон тусгай зөвшөөрлийн журмын шинэчлэл”-ийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн яамны хурлын танхимд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ХЯ, БСШУЯ-ны Мэргэжлийн боловсрол хариуцсан мэргэжилтэнүүд болох 25 хүн оролцлоо.

Уулзалт, хэлэлцүүлгийг нээж Хөдөлмөрийн яамны МБСБЗГ-ын дарга Б.Алтанжаргал үг хэлсэн бол Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан “БМИҮЗ-ийн үйл ажиллагаанд гарч буй эрх зүйн шинэчлэлт”-ийн талаар мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлэгт :

Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн, “Шинэ иргэншил” МСҮТ-ийн захирал Ж.Юра “Магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт боловсруулахад баримталсан бодлого, чиглэл”, Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн ассоциацийн захирал Б.Мишигжав Шалгуур-1 “Захиргаа, удирдлага” , ТТДС-ийн дэд захирал, сургалтын албаны дарга Нарантуяа Шалгуур-2 “Сургах ба сурах үйл ажиллагаа” , Хүнс, технологийн Политехник коллежийн дэд захирал н.Дарьхүү Шалгуур-3 “Багш, ажилтан” , МБС-ын салбарын судлаач, доктор С.Цээпил Шалгуур-4 “Сургалтын үйл явцын судалгаа, хөгжил”, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн, “Шинэ иргэншил” МСҮТ-ийн захирал Ж.Юра Шалгуур-5 “Суралцагчдад чиглэсэн үйлчилгээ”, Уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүн- н.Алагаа Шалгуур-6 “Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа”, ХЯ-ны МБСБЗГ-ын ахлах мэргэжилтэн Р.Эрдэнэтуяа Шалгуур-7 “Нөөц, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн, “Шинэ иргэншил” МСҮТ-ийн захирал Ж.Юра Шалгуур-8 “Үндэсний болон ОУ-н хөдөлмөрийн зах зээлийн шаардлага, сургалтын байгууллгын нийлүүлэлтийн дүйцэл”, ЕХ-ны чанарын баталгаажилтын дотоодын зөвлөхөөр ажиллаж байгаа МБС-түншлэл ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Тунгалаг “БСШУ-ны сайдын 2011 оны 386 “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага” журмыг шинэчлэх шаардлага, судалгаа, ХЯ-ны МБСБЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ “Шинэчлэн боловсруулсан журмын төсөл танилцуулга” гэсэн сэдвүүдээр төсөл танилцуулан оролцогчдод мэдээлэл өгч, санал зөвлөмжийг авлаа. Хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг тусган БМИҮЗ-ийн Үндэсний зөвлөлөөр батлуулахаар ажиллаж байна.