Мэдэгдэл
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
2016.09.26

Мэдэгдэл

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын дүү цагдаагийн албан хаагчийг зодож танхайрсан, түүний эл үйлдлийг Д.Оюунхорол хаацайлж байгаа гэх гүтгэлгийн чанартай мэдээллийг цахим хуудсаар зохион байгуулалттай тарааж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүний нэр хүндэд зориудаар халдаж байгаа бусармаг үйлдлийг эрс эсэргүүцэж байна.

Бидний тодруулсан мэдээллээр, ажил үүргээ гүйцэтгэж явсан Завхан аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтан эмэгтэйг тус аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Г гэгч зодож танхайрсныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм байна.

Иргэн Г нь  УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ах, дүү, хамаатан садан, танилын ямар ч холбоогүй болно. Ийм байтал зориудаар гүтгэсэн мэдээллийг цахим сүлжээгээр олон нийтэд түгээж байгаа асуудлыг бид хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно.

БОАЖ-ын сайдын хэвлэлийн төлөөлөгч