НИТХ-ын дарга Ц. Сандуй
2016.09.22
Мэргэжлийн экспертүүд бүхий зөвлөлтэй болно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар орон тооны бус 3 зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Зөвлөх зөвлөл, Эрдэмтэдийн зөвлөл, Экспертийн зөвлөл байгуулах тогтоолын төслийг тэргүүлэгчид 100 хувийн саналаар дэмжлээ.
Дээрх зөвлөлүүдийг байгуулсанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо шинжлэх ухаан, судалгаанд тулгуурлан, салбартаа тэргүүлэгч эрдэмтдийн санал санаачлагыг сонсож, төрийн ажлын дадлага туршлагатай эрхэмүүдийн зөвлөгөөнд суурилан боловсруулах шийдвэр гаргаж байгаагаа НИТХ-ын дарга Ц. Сандуй онцолсон юм.