П.Сэргэлэнд асуулгад хариулах даалгавар ногдлоо
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд асуулга хүргүүллээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, түүний дотор мал аж ахуйн салбарыг түлхүү хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах нь онцгой ач холбогдолтой болоод байна.
Сүүлийн жилүүдэд малын тоо толгой жил дараалан өсч, 2015 оны эцсийн байдлаар 56 саяд хүрсэн бөгөөд үүнийг хонин толгойд шилжүүлснээр 93,8 саяд хүрээд байна.
Уул уурхайн салбартай зэрэгцэн хөгжиж, улс орны эдийн засагт жин дарах чухал салбарыг удирдаж буй сайд П.Сэргэлэнд энэ асуулгад хариу өгөх даалгавар ногдлоо.
Гэтэл мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийн жин жилээс жилд буурсаар. 2015 он гэхэд л нийт үйлдвэрлэсэн сүүний 7,3 хувь, нийт бэлтгэсэн махны 1,9 хувь, хонины ноосны 4,8 хувь, ноолуурын 5,6 хувь, хонины арьсны 2 хувь, ямааны арьсны 29,4 хувийг дотоодын үйлдвэрт боловсруулжээ. Малын гаралтай яс, эвэр, туурай, дотор эрхтэн зэрэг түүхий эдүүдийг огт боловсруулалгүй хаяж байна.
Мал аж ахуйн голлох түүхий эд боох мах, сүү, ноос, арьс шир үнэгүйдэж, малын элдэв өвчин эмгэг илэрч байгаа нь энэ салбарын ашигт ажиллагаа, малчдын бодит орлогыг бууруулж байна.
...Хөдөө аж ахуйн гаралтай Монгол брэнд бий болгоно гэж олон жил ярьж байгаа ч дорвитой ажил хийсэнгүй...
Эдгээр үндэслэлийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гарган тавьж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд асуулга хүргүүлжээ. Тэрээр мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, биологийн онцгой шинж бүхий монгол малын нөөц боломжийг хэрхэн ашиглах, ашигт ажиллагааг дээшлүүлж, малчдыг орлогыг нэмэгдүүлэх талаар ямар бодлого барьж ажиллахыг салбарын сайдаас асуулаа.