Содбаатар.Я 2016.09.29 | Сонин: Өнөөдөр сонин

Засгийн газар хариуцлага алдахад бид нүдээ аниад суухгүй

Засгийн газар хариуцлага алдахад бид нүдээ аниад суухгүй
УИХ-ын гишүүн Я.Содбаатар

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Шинэ парламент бүрдээд анхны ээлжит бус чуулганаа зарлан хуралдууллаа. Ээлжит бус чуулган хэр үр дүнтэй байсан гэж дүтнэж байна вэ?

Ээлжит бус чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталж, төсвийн тодотгол хийлээ. Өмнөх парламентаар хэлэлцэх ёстой байсан төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн ерөнхий төсөөлөл, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. Тэгэхээр үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэж болох байх.

-Ээлжит бус чуулган хуралдуулсан гол асуудал нь төсвийн тодоттол байсан. Гэтэл төсвийн тодотголд Засгийн газрын оруулсан гол санал нь уначихсан. Тэгэхээр үр дүн багатай гэж дүгнэж болох уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал тун амаргүй байгааг бид сонгуулиас өмнө ч мэдэж л байсан. Гэхдээ сонгуульд ялаад засгийн эрхийг авахад бидний төсөөлж байснаас ч хүнд байдал угтсан.

Улсын төсөв ихээхэн алдагдалтай, зах замбараагүй концессын гэрээ болон төсвийн сахилга батгүй байдлаас үүдэлтэй тайлан тооцоонд ороогүй 1.7 их наяд төгрөгийн өр, зээл шинээр гарч ирсэн нь төсвийн тодотгол хийх зайлшгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

Ингээд төсвийн тодотгол хийж, Монголбанк, Хөгжлийн банкинд тус тусдаа, дур дураараа байсан олон төсвийг нэгтгэж, Монгол Улсыг нэг төсөвтэй болголоо. Энэ бол том үр дүн. Газар, газарт байсан өр, зээлийг нэгтгэсэнтэй холбоотойгоор ирэх оны төсвийг нэлээд алдаг- далтай батлах нөхцөл байдал үүссэн.

Ийм учраас төсвийн тодотголд нэлээд ач холбогдол өгч, УИХ дээр хэдэн талаас нь ярилаа. Манай нам нийгэм, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа ч иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр хүндрэл бага тусгах, ачаа бага үүрүүлэх бодлого баримталж байгаа.

Тийм ч учраас татвар нэмэхгүй, цалин, тэтгэвэр тэтгэмжийг хорогдуулахгүй, аж ахуйн нэгжүүдийн халаас руу гараа шургуулахгүй байх шийдвэрийг МАН- ын бүлэг гаргаж, Засгийн газраас өргөн барьсан зарим асуудлыг буцаасан. Энэ удаагийн төсвийн тодотголоор бид “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэдэг шиг л байлаа. Бий болсон нөхцөл байдал хүссэн, хүсээгүй ийм алхам хийхийг тулгаж байна.

-Намрын чуулган хэдхэн хоногийн дараа нь чухалчилж, анхаарал хандуулж байна вэ?

Жил жилийн намрын чуулганаар төсөв, мөнгөний бодлого баталдаг. Гол үйл ажиллагаа нь үүнд чиглэдэг учраас төсөв, мөнгөний боддогоо уялдуулах, үүнийгээ дагуулаад нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын чанартай арга хэмжээнүүдээ авч эхлэх байх.

Засгийн газар Эдийн засгийн хямралыг тогтворжуулах хөтөлбөрөө намрын чуулганаар батлуулахаар боловсруулж байгаа. Ойрын жилүүдэд ямар арга хэмжээ авах вэ, ямар ажил хийх вэ гэдэг бодлогын болон үйл ажиллагааны чиглэл нь энэ хөтөлбөрөөр гарч ирнэ. Үүнийг тал талаас нь сайн хэлэлцэж, санаа оноогоо нэмэрлэх, зөв, оновчтой хөтөлбөр батлах нь УИХ-ын намрын чуулганы гол ажлын нэг.

-Бондын төлбөр төлж эхлэх, эдийн засгийн хувьд хүндхэн байх жилүүд ирж байна. Ирэх оны төсөв хэлэлцэхэд та ямар санал гаргахаа боловсруулчихсан байгаа биз дээ?

Ойрын 2-3 жил Монгол Улсын нийгэм, эдийн засагт амаргүй, хүндрэлтэй он жилүүд ирж буй гэдгийг хангалттай ярьж байна. Тийм учраас ирэх оны төсвийг батлахдаа нэлээд олон талаас нь ярьж, тэвчиж болох бүх зардлаа тултал нь танаж, хасах ёстой.

Төрийн данхар аппаратыг цомхон, чадварлаг болгох чиглэл рүү томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй. Орон тоо, байгууллага бус үр дүнг санхүүжүүлдэг болох нь илүү оновчтой. Юу хийх нь тодорхойгүй байж энэ байгууллага тэдэн хүн- тэй байна гэх нь оновчгүй.

Мөн төсвийн алдагдлыг нөхөхийн тулд татвар нэмэх ёсгүй. Энэ хүнд үед татвар нэмбэл орлого олохтой манатай юм болно. Аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахгүй дампуурал зарлана шүү. Тиймээс татварын дарамтыг бууруулдаггүй юм гэхэд нэмэхгүй байх ёстой гэсэн Бүлгийн шийдвэр ээлжит бус чуулганы үеэр гарсан. Энэ байр сууриндаа байх хэрэгтэй.

Харин төсвийн орлогоо татвараар нэмэг- дүүлэхийг хүсвэл аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого баримтлах ёстой. Татвар төлөгчдийг илүү олон болгож, шинэ төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газар бодлогоор дэмжих асуудал чухлаар тавигдаж байна. Татварын орлогын шинэ эх үүсвэр бий болгож, түүнийг дэмжсэн шат дараатай бодлого явуулж байж Монгол Улс энэ хүндрэлээс гарна. Төсөв хэлэлцэх үеэр би ийм байр суурь баримтална.

-Ерөнхий сайд татвар нэмэх асуудлыг намрын чуулганд дахин оруулна гэж хэлсэн байсан?

Манай нам “Орлого илүү олж байгаа нь илүү татвар төлдөг, бага орлоготой хэсэг нь бага татвар төлдөг байх нь зөв. Өөрөөр хэлбэл, орлогын тэгш байдлыг хангаж, баян, хоосны ялгааг багасгахын тулд татвараар дамжуулж эдийн засгийн бодлого. хэрэгжүүлье” гэсэн байр суурьтай байгаа.

Үүнийг татварын цогц шинэчлэл хэлбэрээр ярих болохоос төсвийн орлого бүрдүүлэхийн тулд татвар нэмэх яриа байж таарахгүй. Засгийн газар төсвийн орлого бүрдүүлэхийн тулд татварыг алаг цоог нэмэх асуудал оруулж ирвэл дахиад л эсэргүүцэлтэй тулгарах байх. Харин багцаар нь татварын шинэчлэл хийх талаар яривал болно.

-Засгийн газрын боловсруулж буй Эдийн засгийн хүндрэлийг даван туулж, тогтворжуулах хөтөлбөрийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хөтөлбөрт та ямар санаа нэмэрлэх бол?

УИХ-ын гишүүнийхээ хувьд би тодорхой санал боловсруулж байгаа. Эхний ээлжинд бид 3-4 арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх ёстой. Нэгдүгээрт, төр өөрийнхөө бүсийг чангалах, цомхон чадварлаг байх хэрэгтэй. Үүний тулд төрийн байгууллагуудад бүтцийн томоохон өөрчлөлт хийвэл зохино. Хоёрдугаарт, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэр бий болгохын тулд экспортыг дэмжих

томоохон хөтөлбөр гаргах нь үр дүнтэй. Бид ойрын нэг жилийн хугацаанд тэрбум гаруй ам.доллар үндсэн зээлийн төлбөрт өгнө. Үүнээс гадна зээлийн үйлчилгээний төлбөр, хүү, бусад хураамж төлөхөд ирэх онд татвараар цуглуулах төсвийн орлого тэр чигээрээ явах болчихоод  байна. Тиймээс өөр эх үүсвэр олж, эдийн засгийнхаа цусны эргэлтийг сайжруулах нь Засгийн газрын нэн тэргүүнд хийх ёстой ажил. Үүний тулд томоохон төсөл, хөтөлбөрүүдээ яаралтай хөдөлгөмөөр байна.

-Монголбанк, Засгийн газар эдийн засгийг улам агшаах хатуу бодлого баримталж буй нь зөв үү?

Энэ талаар бид санал зөрөлдөөнтэй байгаа. Эдийн засгаа агшааж, хямрал хүндрэлээс гарна гэж зүтгэхээсээ илүү тэлж, гацсан томоохон төсөл, хөтөлбөрөө дэмжиж, сэргээх нь зөв байх.

-“Оюутолгой”, “Тавантолгой”-гоос өөр валют оруулж ирэх томоохон төсөл юу байгаа билээ?

Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн цахилгаай станц Шивээ-Овоод барих экспортод чиглэсэн цахилгаан станц гээд эрчим хүчний том төслүүд байна. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад чиглэсэн томоохон төслүүд байж болно.

Тухайлбал, малын болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн боловсруулъя гэвэл хөдөө аж ахуйн салбарт нөөц боломж байгаа. Энэ нөөц боломжоо гадаадын зах зээлд гаргахад чиглэсэн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаарддага байна.

Төмөр зам гэх мэт өмнө нь ярьж байгаад мухардалд орчихсон дэд бүтцийн томоохон төслүүд бий. Олон улсын нисэх онгоцны томоохон буудал ирэх онд ашиглалтад орно. Үүнийг дагасан үйлчилгээний томоохон төсөл хэрэгжүүлж болно. Айлаас эрэхээр авдраа уудал гэж, уг нь мөнгө оруулж ирэх боломжтой байгаа биз. Энэ төслүүдийг цаг алдахгүй, шийдмэг зоригтой, нөгөө талаас шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эхлэх асуудал бидэнд тулгамдаж байна.

-Засгийн газар байгуулагдаад хоёр сар өнгөрч байна. Таны сая ярьсан зүйлийг Засгийн газар ярьж байх ёстой шүү дээ. Аж ахуйн нэгжүүдийн байдал өдрөөс өдөрт хүндэрч, хүмүүсийн амьдрал дордож байна. Нөхцөл байдал Засгийн газраас илүү хурд, шийдмэг байдал шаардаад байна л даа?

Засгийн газарт хурд хэрэгтэй гэдгийг бид ч хэлж байгаа. Ерөнхий сайдаас эхлээд Засгийн газрын бүх гишүүн аль болох хурдтай байж, тухайн салбарт хүлээгдэж буй, нийгмээс шаардаж байгаа шийдвэрийг цаг тухайд нь гаргаж үр дүнг нь үзэх хэрэгтэй. Ерөөсөө МАН-д байдаг нэг дутагдалтай тал нь хурд дутуу.

Гэхдээ АН шиг хурдтай байгаа нь энэ гээд “Бушуу туулайн” үлгэрээр хурдлаад байх ч хэцүү л дээ. Хурдтай байхын зэрэгцээ нөхцөл байдлаа олон талаас нь судлах хэрэгтэй. Судалгаанд түшиглэсэн, олон талаас нь тооцсон бодлого, шийдвэр гаргах нь судалгаагүй хурдтай байхаас илүү үр дүнтэй.

Одоо иргэд, хөрөнгө оруулагчид шинэ Зас- гийн газар ойрын үед ямар арга хэмжээг яаж авч хэрэгжүүлэх вэ, ямар байр суурьтай байна вэ гэдгийг мэдэхийг хүсэж байгаа. Бид дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх уйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталсан ч үүнийгээ хэрэгжүүлэхнйн тулд ямар арга механизм, төсөл, хөтөлбөр, байр суурь баримталж ажиллах вэ гэдэг нь тодорхойгүй. Үүн дээр Засгийн газар байр сууриа илэрхийлэх шаардлагатай.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд бидэнд валют хэрэгтэй байна. Валютын дотогшлох урсгалыг нээхийн тулд нэн тэргүүүнд ямар арга хэмжээ авах ёстой гэж та бодож байна вэ?

Валют орж ирдэг хаалга, цонх, сувгуудыг бүгдийг нээх хэрэгтэй. Ингэхийн тулд өмнө нь хийж байсан улс хоорондын хоёр болон олон талт гэрээ хэлцлүүдээ сэргээх нь үр дүнтэй. Мөн хөрөнгө оруулагчдын итгэлийг буцаан олж авах шаардлагатай.

Засгийн газар энэ асуудлыг шийднэ, үүнийг шийдэхгүй гэдгээ маш тодорхой илэрхийлэх ёстой. Энэ дөрвөн жилд ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдгээ салбарын эрдэмтэн судлаачдаа оролцуулж, маш сайн ярьж тогтоод, түүнийгээ хоёр хөрш болон бусад улстай ярьж, бүх шатандаа дэмжиж хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хангаад ур дүн гаргахын төлөө ажиллах ёстой.

-Зээл авах тухайд та ямар бодолтой яваа вэ?

Эдийн засгийн байдал, төвлөрч байгаа орлогын хэмжээг харахад дан дотоод нөөц боломжоороо ойрын жилүүдэд төлөх гадаад өр зээлийн ард гарч чадахгүй. Тийм учраас өрийн менежментийн зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс аргагүй.

-Яана гэсэн үг вэ?

Зарим зээлээ урт хугацааны хүү багатай зээлээр солих, зарим зээлээ бусад зээлдүүлэгчид зарах гэх мэтийн менежмент хийх шаардлага гарах байх. Өрийн менежмент хий- дэг олон улсын байгууллагууд байдаг. Тэд улс орны өрийг худалдаж авдаг юм. Тиймэрхүү арга хэмжээ авч л ойрын жилүүдэд төлөх ёстой өрийн дарамтаас гарна.

Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үедээ дандаа богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны зээл авсан. Бид болж өгвөл энэ богино хугацаатай, хүү өндөртэй арилжааны зээлийг урт хугацаатай, хүү багатай хөнгөлөлттэй зээлээр солих арга хэмжээ авах хэрэгтэй.

-Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт орох бэлтгэлээ базааж байна гэсэн харДлага бий. Таны саяын ярьсан чинь уг хөтөлбөрийн нэг хэсэг үү?

Олон улсын валютын сан (ОУВС) болон олон улсын бусад санхүүгийн байгуул Монгол Улс олон талын харилцаатай явж ирсэн. Одоо ч ОУВС-тай хамтарч төсөл хэрэгжүүлж байгаа. Төсвийн хүндрэл, засгийн хямралтай холбоотойгоор улс ОУВС-тай тохиролцож, тодорхой хөтөл хэрэгжүүлдгийн нэг нь “Стэнд бай”. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүс үгүй юү гэдгийг ОУВС судалж байна. Засгийн газар, холбогдох байгууллага тооцоо судалгаа хийж байх шиг байна.

Төсвийн сахилга бат өнгөрсөн дөрвөн жилд , алдагдсан. Нэг хэсэг 4-5 төсөвтэй юм шиг Ард түмний бүрэн эрхийг хэрэгжүүлж, ул хувь заяатай холбоотой бүх асуудлыг тал нь ярьж хэлэлцэх ёстой УИХ-д мэдэгдэхгүйгээр  төсөв мөнгөний олон бодлого хэрэгжүүлсэн. Энэ нь төсвийн сахилга батыг алдагдуулаад  зогсохгүй хариуцлага гэдэг зүйлийг ба болгосон. Тиймээс одоо хариуцдагыг чанг төсвийн нэг бодлого баримтлах чиглэлээр ажиллах зайлшгүй шаардлагатай.

-МАН 65 суудал авсан болохоор сөрөг хүчингүй, бэлгэ тэмдгийн парламент  байгуулагдчихлаа, засаг хяналтгүй боллоо гэх яриа гарч байна?

Бид нэг намаас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон ч ард түмний элч төлөөлөгч болж энд суугааНөгөө талаасаа парламент бол Засгийн га бүх талаар нь хянах байгууллага. Тийм учраас Засгийн газраас бодлогын алдаа гаргаж, хувийн эрх ашиг орсон асуудал яривал парламент Засгийн газрыг хянах үүргээ гүйцэтгэнэ. Засгийн газар хариуцлага алдаж, олон түмний санаа сэтгэлд үл нийцэх бодлого боловсруулж оруулж ирвэл бид нүдээ аниад, чихээ таг. суух боломж байхгүй.

-АН-ынхныг бодвол МАН-ын гишүүд намынхаа удирдлагын үгэнд ордог, бодлогодоо зангидагддаг. Намын бодлого гээд ороод ирвэл эсэргүүцэж чадах уу?

МАН бодлогоо гаргах хүртлээ олон талаас нь хэлэлцдэг, нэгэнт гаргасан бодлого шийдвэр дээрээ нэг байр суурьтай байж, ойлголт чаддаг улс төрийн хүчин л дээ. Энэ нь ма намын давуу тал. Бид АН шиг олон фракц, төр, эдийн засгийн бүлэглэлд хуваагддаг нэг байр суурьтай байж чаддаг учраас улс төр нийтлэг эрх ашгийг хамгаалах бодлогодоо нэгдээд, зангидаад явбал төрийн үйл ажиллагаа хэвийн байна. Гадна талд ч тогтвортой харагдана. Энэ удаагийн сонгуулиар ард түм МАН-д 65 суудал өгөхдөө манай намын энэ давуу талыг бас харсан байх.