Учрал.Н 2016.10.06 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Н.Учрал: 70,0 төгрөгийг энэ жилдээ олгох нь зөв

УИХ-ын гишүүн Н.Учрал

УИХ-ын чуулган хуралдаж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Сонгогдсон тойргийн иргэд сонгогчидтойгоо уулзаад явж байхад хүн болгон хүүхдийн мөнгө, насны хишгийн талаар, боловсролын зээлийн сан гэх мэт асуудлаар их сонирхож анхаарал тавьсан.

Энэ асуудалд бид зөв мэдээллийг өгмөөр юм шиг санагдсан, тэгэхгүй бол шар хэвлэлүүлээр веб хуудсуудаар буруу ташаа мэдээлэл явсанаас болоод иргэд мэдээллийн зөрүүтэй байна гэж ойлгож байна.

Боловсролын зээлийн сан гээд авч үзвэл оюутны 70,0 төгрөгийг энэ жилд нь олгоё. Дараа нь үлдсэн мөнгийг нь тэр зээлийн санд нь байршуулаад зээлийн хэлбэрт шилжүүлье гэсэн засгийн газрын авч хэрэгжүүлж буй саналыг би хувьдаа дэмжиж байна.

Залуучуудын хүсэж байгаа зүйл бол ажлын байр, зээл олгоно гэдэг ажлын байрыг хамтад нь шийдвэрлэж байгаа хэлбэр гэдгийг ард иргэдэд бид бас ойлгуулах ёстой.

Илүү дэлгэрүүлэн бичлэгээс хүлээн авч үзнэ үү