Бат-эрдэнэ.Ж 2016.10.06 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ж.Бат-Эрдэнэ: ЖДҮ-ийг бага ч гэсэн дэмжих л хэрэгтэй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ ЖДҮ-ийг орхигдуулалгүй дэмжих ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

"Төсвийн алдагдал өндөр төсөл орж ирлээ. Хямралаас гарах нэг хөшүүрэг бол жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх юм. Бид том том төслүүдийг хэрэгжүүлж таараа, макро эдийн засгийн бодлого явдагаараа явна. Аль ч Засгийн газрын үед баримталдаг л байсан бодлого. Харин одоо бид хөрс сууриа сайн суулгаж өгөх хэрэгтэй байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр төсөл хөтөлбөр давхар хэрэгжүүлмээр байна.

2017 оны нийт төсвийн 5 хувийг жижиг, дунд үйлдвэрлэл рүү орууллаа гэхэд 380-аад сүм тус бүрт төсөл хэрэгжүүллээ гэхэд 500-гаад сая төгрөг орж байна. Энэ бол нилээн олон өрх айлыг ажил, орлоготой болгох боломж байна. Тиймээс төсвөө эргэн харж байгаад 5 хувь биш байлаа гэхэд түүнээс бага ч гэсэн тодорхой хувийг ЖДҮ рүүгээ оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналыг цааш цаашдаа гаргаад явах болно.

Барилга, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг том асуудлыг бодолгүй яахав. Гэхдээ иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлогыг ч бас орхигдуулахгүй байх санал гаргасан нь зөв байх. Иргэдийн амьжиргаа их л доогуур байгаа шүү."