Ж.Энхбаяр гишүүн бухимдуу байна
УИХ- ын гишүүн Ж.Энхбаяр
2016.11.24

Ж.Энхбаяр гишүүн бухимдуу байна

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хилийн тухай хуулийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр Хилийн цэргийг Хилийн цагдаа болгоно гэх асуудал яригдсан бөгөөд үүнд нь УИХ- ын гишүүн Ж.Энхбаяр нэлээд эгдүүцэн “Генералын мөрдөс зүүсэн хүн нь өөрөө ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаад харамсаж байна" гэдгээ илэрхийлсэн юм.

Түүнчлэн тэрбээр хил гэдэг үндэсний аюулгүй байдлаас эхлээд түүх, офицер, ахлагч нар хилийн цэрэг гэдэг мөрдөсөө зүүгээд итгэл төгс байдаг. Өнөөдөр хилийн цэргийг цагдаа болгодог үе нь ч биш. Өнөөдөр энэ өргөн хилийн зурвасыг хугацаат цэргийн алба хаагчдын хүчээр хамгаалдаг. Тэгээд ч цагдаагийн эрх үүрэг өөрчлөгдсөн. Хэрвээ хилийн цагдаа гэвэл хилийн цэргийн түүх дуусна гэхчилэн Батлан хамгаалах салбарын сайд байсны хувьд бухимдаж байлаа.

Бүр “Хэрэв ингээд өөрчлөгдвөл хилийн цэргийн албан хаагчдын ар гэр, амьдралын баталгаанд өөрчлөлт орох болно’’ гэдгийг өөрийн цахим хуудастаа бичсэн байв. Генералын хүү, сайд байсан тулдаа улсын аюулгүй байдлаас эхлээд алба хаагчдын ахуй амьдрал, нийгмийн баталгаа гээд бүгдийг тооцож, бас танилцаж явсан түүнд Батлан хамгаалахын салбарыг хэн дуртай хүнээр “оролдуулах” сонирхол даанч үгүй бололтой. Тэр тусмаа буруу тийш залуулахгүй л гэнэ