Сандуй.Ц 2016.11.08 | ОНХА: Нийслэлийн засаг даргын тамгын газар

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналаар Caffe Bene кофе шоп шагнууллаа

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналаар Caffe Bene кофе шоп шагнууллаа

Улаанбаатар хотын 377 жилийн ойн хүрээнд нийслэл хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслол боллоо.

Энэхүү арга хэмжээнд Франчайзинг, Брэндинг, Дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, Барилга байгууламж чиглэлээр шилдгүүдийг тодруулсан бөгөөд Франчайзинг төрөлд Caffe Bene кофе шоп шилдгээр шалгарлаа.

Caffe Bene нь Америк, Япон, Солонгос зэрэг дэлхийн 15 оронд 1600 салбартай олон улсын кофе шопын сүлжээ юм. Эхний салбараа 2013 оны 11 сарын 28-нд Макс Молл худалдааны төвд нээснээс хойш Улаанбаатар хотод нийт 20 салбар нээгээд байна.

Caffe Bene-гийн интерьер дизайн хараа булаам сайхан. Хуучны Европ кафег санагдуулам ая тухтай орчинд хамгийн амттай кофег тухлан сууж уух боломжийг Caffe Bene олгодог. Байгалийн өнгө аясыг шингээсэн дотоод засал нь хүн бүрт төрсөн гэрийг нь санагдуулам ойр дотно мэдрэмж төрүүлдэг байна. Мөн кофены соёлыг түгээх, их хотын завгүй иргэд, хүүхэд залуучуудад найз нөхөдтэйгээ уулзах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бүрдүүлэхийн тулд Caffe Bene нь кофе шопуудаас анхлан өглөө эртээс үдшийн бүрий хүртэл үйлчилгээ явуулдаг соёлыг нэвтрүүлжээ.