Их бүтээн байгуулалтын оргил өөд
БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ ажлаа хүлээж авсны 100 хоногийг тохиолдуулан БХБЯ-наас “Их бүтээн байгуулалтын оргил өөд” өдөрлөг зохион байгуулав.
Уг өдөрлөгөөр өнгөрсөн 100 хоногийн хугацаанд тус яамнаас хэрэгжүүлсэн ажлыг танилцууллаа.
БХБ-ын сайд ажлаа хүлээж авсан даруйдаа салбарт өрнөж буй томоохон бүтээн байгуулалтуудтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг зорьж эхэлсэн байна. Энэ хүрээнд барилгын салбарын 2015-2017 оны стратеги төлөвлөгөө боловсруулж, Газрын тухай, Барилгын тухай зэрэг томоохон багц хуулиудыг шинэчлэн “Барилгын ажлын явцад хяналт тавих дүрэм”-ийг шинэчлэн баталсан хэмээн БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ өдөрлөгийн үеэр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Сайд болсноосоо хойш иргэн, аж ахуйн нэгжүүдэд учруулдаг хүнд суртлыг арилгахад анхааран ажиллаж ирлээ. Тухайлбал, өмнө нь барилгын ажил эхлэхэд 505 өдрийн дотор 124 хүний гарын үсэг цуглуулах шаардлага гардаг байсныг 36 албан тушаалтны гар үсэг болгон өөрчилсөн. Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жил байсныг 5, 10 жил болгосон. Энэ бол манай салбарт ажиллаж буй 100 мянга гаруй хүн, аж ахуйн нэгж, ард иргэд, олон нийтийн эрх ашгийг бүрэн хангасан хууль болсон гэж үзэж байгаа.
Монгол Улсад уул уурхайгаас гадна хөрөнгө оруулалт татах боломжтой томоохон салбар бол барилга. Тиймээс энэ оны нэгдүгээр сард Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж байгуулсан. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хойд Америк, Монголын бизнес уулзалт дээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломж өндөр байгааг онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн тэрбээр, Монголд хөрөнгө оруулалт буурч байгаа нь шүүх эрх мэдлийн салбарын шударга бус байдалтай нягт холбоотой. Төрөөс бизнесийн асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй ханддаг нь хөрөнгө оруулалт буурах шалтгаан болж байгааг хэлсэн. Энэ бүх асуудлаа шийдэж чадвал аль ч салбарт хөрөнгө оруулалт татах боломж бий” хэмээв.
“Их бүтээн байгуулалтын оргил өөд” нэвтрүүлэг
/1-р хэсэг/
/2-р хэсэг/