Бат-эрдэнэ.Ж 2017.01.11

Монголын ноос ноолуурын холбооны тэргүүнээр Ж.Бат-Эрдэнийг сонгов

Монголын ноос ноолуурын холбооны тэргүүнээр Ж.Бат-Эрдэнийг сонгов

Монголын ноос ноолуурын холбооны бүх гишүүдийн хурал болж тэргүүнээрээ УИХ- ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонголоо.

Тус холбоо нь жилд 350 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог 100 гаруй компани, үйлдвэрийг эгнээндээ нэгтгэсэн Монголын томоохон төрийн бус байгууллагуудын нэг юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Жилийн үйлдвэрлэлт, борлуулалтаа 2.0 их наяд төгрөгт хүргэх, “Монголын хаан ширхэгт” гэрчлэх тэмдэгтэй брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр танил болгох зэрэг Та бүхний өмнөө тавьсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд өөрөөсөө шалтгаалах бүхнээр тусалж, дэмжиж ажиллах болно” гэв.