Энхболд.М Чинзориг.С 2017.01.26 | Сайт: Vip76.mn

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлав

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлав
Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг

2017 оны 1 сарын 26 ны УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжпэх ухааны байнгын хороо нэгдүгээр сарын 24-ний хуралдаанаараа явуулсан бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.
Хэлэлцүүлгийн явцад тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, хамгаалаптай холбогдолтой хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхдээ төсвийн эх үүсвэрийг сайн тооцож байхыг байнгын хорооны гишүүд анхааруулсан ба Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны горимын саналыг 77.4 хувь нь дэмжив. Ийнхүү хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүд олонх дэмжин Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд