Бямбацогт.С 2017.02.22 | ХМА: Яам

Гадаад улсын хуульч шагнууллаа

Гадаад улсын хуульч шагнууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр "Арбитрын тухай хууль ба олон улсын стандарт" сэдэвт олон улсын хуралд хүрэлцэн ирж оролцсон Олон Улсын Худалдаа аж Үйлдвэрийн танхимын Азийн бүс хариуцсан салбарын зөвлөлийн нарийн бичиг Пуи-Ки Эммануэл Та, Сингапурын Олон Улсын Арбитрын Төвийн дарга Кэвин Нэш Кристофер, Хонгконгийн Олон Улсын Арбитрийн төвийн зөвлөх гишүүн Нилс Роландсон Элиассон, Сидлей хууль зүйн фирмийн хуульч Дэвид Патрик Рони, Эндрю Роберт Вильяам Фокс нарыг хүлээн авч уулзлаа.

Арбитрын тухай Монгол Улсын хуулийг боловсруулахад дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлсний зэрэгцээ тус хуулийг олон улсын стандартад нийцүүлэхэд хүч хөдөлмөр, эрдэм оюунаа зориулан ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажилласан Канад Улсын иргэн Дэвид Патрик Рониг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр шагнав.

Дэвид Рони нь Сидлей хууль зүйн фирмийн Женев дэх салбарын партнер хуульч бөгөөд тус фирмийн Олон Улсын Арбитрын ажиллагааны гишүүн юм. Олон Улсын арбитрын хуульчдийн тэргүүлэх зэрэглэл тогтоодог ChambersThe Legal 500Global Arbitration Review’s GAR 100Who’s Who Legal болон The Best Lawyers in Switzerland зэрэг хэвлэлүүдэд түүний тухай гарч, “олон улсын арбитрын ажиллагаанд сонгогдох зохистой хуульч” хэмээн онцолж байсан. Тэрээр дэлхийн байнгын үйл ажиллагаатай, нэр хүнд бүхий 20 гаруй Олон улсын арбитрын байгууллагад дарга, арбитрч, арбитрын бүрэлдэхүүнд арбитрчаар ажиллаж байсан арвин туршлагатай мэргэжилтэн ажээ.