Чинзориг.С 2017.02.22 | Телевиз: UBS

УИХ-ын гишүүн С.Чинзориг Сант сумын хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

Өвөрхангай аймаг Сант сумын цэцэрлэг

Гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн хувьд Өвөрхангай аймгийн сумдад томилолтоор ажиллалаа. Энэ үеэрээ тэрээр тус аймгийн Сант сумын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцжээ.

Цэцэрлэгийн ашиглалт дуусч, эрсдэлтэй нөхцөл, байдал үүсээд байгааг цэцэрлэгийн удирдлагууд учирлаж байсан бөгөөд энэ талаар дорвитой арга хэмжээ авахаа УИХ-ын гишүүн С.Чинзориг илэрхийлсэн юм.