Хэмнэлтийн үеийн үлгэрлэл
2017.01.03

Хэмнэлтийн үеийн үлгэрлэл

100 өрхийн амьдралын ачаа хөнгөрч байна

Есдүгээр сарын нэгэнд цэцэрлэгт орж чадаагүй багачууд аав ээжийнхээ гараас хөтлөөд шинэ цэцэрлэгийн нээлтэд иржээ. Тэд 3-5 настай ч ихэнх нь анх удаа цэцэрлэгт явахаар баярлаж хөөрсөн нь энэ. Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны өрхийн эмнэлгийн хуучин байрыг засаж, тохижуулснаар 80 дугаар цэцэрлэгт 100 хүүхдийг нэмж хамруулах боломжтой болжээ. Энэ хэрээр тус дүүргийн 100 өрхийн амьдралын ачаа хөнгөрч байна.

2012 онд актлагдаж, хоосон орхигдсон уг барилгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн хөрөнгөөр засаж, тохижуулсан байна. Өгөршиж муудсан хуучин барилгыг будаж, үлгэрийн баатруудаар ханыг нь чимж, өнгө оруулжээ. Хоёр анги, гал тогоо, ариун цэврийн өрөөг стандартын дагуу тохижуулсан байна. Мөн багш, тогооч, манаач гээд 10 гаруй хүнийг ажлын байраар хангажээ.

80 дугаар цэцэрлэгт нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн гурав, 26 дугаар хорооны хүүхдүүд хамрагддаг. Эдгээр хорооны цэцэрлэгийн насны 2000 гаруй хүүхэд гэртээ хүмүүжиж байгаа аж. Гуравдугаар хорооны Засаг дарга Б.Соёл-Эрдэнэ “30 гаруй мянган хүн амтай гурав, 26 дугаар хорооны хүүхдүүд 80 дугаар цэцэрлэгт хамрагдах эрхтэй. Гэсэн ч хоёр хорооны дунд ганцхан улсын цэцэрлэг байдаг юм. 80 дугаар цэцэрлэг ачаалал ихтэй, хүнд нөхцөлд , чадсан сайн жишээ боллоо” гэв. 350 хүүхдийн багтаамжтай ч ажиллаж байгаа.

Энэ тойрогт цэцэрлэгийн насны  700 хүүхэд хүмүүждэг. Нэг анги хуучин барилгыг хоёрхон сарын ны 3277 хүүхэд байгаа ч дөнгөж 45-50 хүүхэдтэй учраас багш нар  ачаалал ихтэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Ашигладаггүй хуучин барилгыг хоёрхон сарын дотор цэцэрлэгийн байр болгож чадсан сайн жишээ боллоо” гэв.

Энэ тойрогт цэцэрлэгийн насны 3277 хүүхэд байгаа ч дөнгөж 700 нь цэцэрлэгт хамрагдаж байна. Гурван хувийн цэцэрлэг байдаг ч төлбөрийн хүндрэлээс болоод эцэг, эхчүүд хүүхдээ өгч чаддаггүй гэцгээж байлаа. Тэгвэл хэмнэлтийн үеийн үлгэрлэл болж буй уг цэцэрлэг нь ирэх жил сургуульд орох таван настнуудын бэлтгэл анги болон 3-4 настнуудын холимог ангитай юм байна.

Анх удаа цэцэрлэгт явж байгаа Ц.Батгэрэл хүү “Зөндөө олон найзтай болно. Дуу сурна” гэсээр шинэ тоглоом өрөөстэй анги руугаа орлоо. Түүний ээж Ц.Туяабаатар “Өнгөрсөн намар цэцэрлэгийн сугалаанд оролцсон ч аз таараагүй. Сургуульд орохоос нь өмнө юм сургамаар байдаг. Би хүүхдээ харж гэртээ суугаад бараг таван жил болж байна. Томыгоо цэцэрлэгт оруулсан болохоор хоёр настай дүүг нь эмээд нь харуулаад ажил хийнэ.

Хоёулаа ажил хийхээр амьдрал өөдлөх байх” гэлээ. Өрхийн эмнэлгийг цэцэрлэгийн салбар болгох сургаар олон эцэг, эх хүүхдээ хамруулах хүсэлт тавьжээ. Харин “Мичид ундарга” бүлэгт өрх толгойлсон болон олон хүүхэдтэй, эсвэл амжиргааны түвшнээс доогуур амьдралтай айлын хүүхдүүдийг сонгосон байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Энэ барилга нийслэлийн өмчлөх барилгуудын жагсаалтад орсон байсан. Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газарт өөрсдөө тохижуулаад цэцэрлэгийн зориулалтаар ашиглах хүсэлт гаргасан. Эдийн засаг өндөр өсөлттэй байсан 2008- 2013 оны үед маш их бүтээн байгуулалт хийсэн байдаг. Шинэ барилга бариад, хуучныг нь акталсан.

Тухайлбал, 2008 онд 152 хорооны барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулсан юм билээ. Гэвч акталсан зарим барилгыг өмч хувьчлал нэрийдлээр долоон сая төгрөгөөр зарсан тохиолдол бий. Харин эдийн засаг хүндэрсэн өнөө үед актлагдсан барилгуудыг ашиглах боломж байгааг олж харлаа.

Бусад хороо, байгууллагууд ч үүнээс үлгэр жишээ аваасай” гэв. Тэрбээр шинэ цэцэрлэгийн хажуу дахь өгөршсөн байшинг зааж “Удахгүй энэ байшинг засаж, Залуучуудын хөгжлийн төв болгоно” гэлээ. Өмнө нь гуравдугаар хорооны байр байсан нэг давхар уг барилга “амь орох нь”.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэхүү төслөө үргэлжлүүлнэ гэдгээ хэлэв. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын хогийн цэг орчимд 250 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг байгуулахаар төлөвлөж байна. Барилгын ажлыг ирэх дөрөв- дүгээр сараас эхлүүлэхээр зорьж, санхүүжилтээ шийдэхээр ажиллаж байна” гэлээ.