Нийслэлийн 1 дүгээр сургууль сайдын тушаалыг хэрэгжүүлээгүй байна
2016.11.10

Нийслэлийн 1 дүгээр сургууль сайдын тушаалыг хэрэгжүүлээгүй байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны “Сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” А/43 дугаар тушаалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад сургуулийн орчинд хичээллэх цагаар багш болон сурагчид гар утас хэрэглэж байгаа эсэх, сурагчдын цахим орчинд донтох, тэдний аюулгүй байдлыг хамгаалсан аливаа арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эсэх зэрэг бусад бодит байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор ажиллалаа. 

Тус тушаалын хэрэгжилтийг дараах 18 сургуульд шалгав. Үүнд:

- Баянгол дүүргийн 13 дугаар сургууль

- 38 дугаар сургууль

- 113 дугаар сургууль

- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль

- Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль

- Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль

- Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль, 85 дугаар сургууль

- Амгалан цогцолбор

- Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль

- 34 дүгээр сургууль

- 52 дугаар сургууль

- Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль

- 24 дүгээр сургууль

- 61 дүгээр сургууль

- Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль

- 106 дугаар сургууль

- Ирээдүй цогцолбор сургууль

Дээрх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны “Сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” А/43 дугаар тушаалыг маш сайн хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Баянгол дүүргийн 38 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулиуд байсан бол хэрэгжилтийг огт хангаагүй буюу тушаал хэрэгжүүлж ажиллаагүй нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль байлаа хэмээн дүгнэсэн байна.