УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2016.10.28

С.Эрдэнэ: Өнгөрсөн 4 жилд АН юу хийснийг Монголын ард түмэн мэдэж байгаа

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн БСШУ-ын сайдад тавьсан асуулгыг УИХ-ын чуулган хуралдаж хариуцсан сайд  гишүүдийн асуултад тодруулга өглөө. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сайдаас асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Саяхан 100 хоногийн хугацаа нь өнгөрч буй Мэргэжлийн засгийн газрын тодотголтой Засгийн газар төрийн болон төрийн бус цэцэрлэг өнөөгийн байдал, цэцэрлэг сургуулийн хамрагдалтыг сайжруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хийж хэрэгжүүлсэн мэдээллийг та бид хамтдаа сонслоо.

2016-2017 оны хичээлийн жил эхлээд сар хагасын хугацаа өнгөрч байна. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд цэцэрлэг сургуулийн хүрэлцээ хангамжийн талаар мэдээлэлдээ дурдихдаа 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 2012 онтой харьцуулахад 61317 хүүхэд буюу 33,9% иар 2015 онтой харьцуулахад 16898 хүүхэдтэй сургуулийн хамрагдалтыг улсын хэмжээнд 1,1 функтээр нэмэгдүүлсэн.

2016 онд улс нийтийн төсвийн хөрөнгөөр нийт 8 цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан энэ онд багтаан улсын хэмжээнд нийт 21 цэцэрлэг ашиглалтанд оруулснаар цэцэрлэгийн хүчин чадал 5375 аар нэмэгдсэн, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын үр дүнд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхдийн тоо өнгөрсөн оныхоос 26636-аар нэмэгдсэн. Төрийн бус өмчийн цэцэрлэг байгуулахыг дэмжиж ажилласнаар 2016-2017 оны хичээлийн жилд төрийн бус өмчийн 72 цэцэрлэг нэмэгдэж 4307 хүүхэд хамруулж чадлаа гэж тоо баримтуудад дурдаж байх шиг байна.

Хүртээмжийг нэмэгдүүлэх талаар сайдын илтгэлд дурдагдаж буй дээрх бүх ажлуудыг Ардчилсан нам өмнөх 4 жилд хэрэгжүүлж хийж дуусгасанг Монголын ард түмэн мэдэж байгаа.