УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.10.28

О.Баасанхүү: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтын асуудлаар төсөвт хичнээн төгрөг оруулсан бэ

УИХ-ын чуулган боловсролын салбар тэр дундаа сургууль, цэцэрлэгийн хүртээмж түүнд чиглэсэн бодлогын талаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус асуудлаар салбарын сайдаас асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хүртээмж өндөр байсан. Залуучууд ч их байсан. Хүн болгон л сургууль цэцэрлэгт хамрагддаг байсан. Одоо тэр байрууд нь хаана байна вэ. Энэ дээр та нар дүгнэлт хийгээд зарим нэгэн улстөрийн зориг гаргаад зарим нэг байруудыг улсад тэр үеийнх нь ханшаар буцааж авах бололцоо бий юу гэдгийг асуумаар байна.

Манай Эрдэнэтэд гэхэд очир төв гээд байж байна. Цэцэрлэгийн байранд байдаг гэх мэт. Хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтын асуудлаар төсөвт хичнээн төгрөг оруулсан бэ. Манай Эрдэнэтэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг ч байхгүй, сургууль ч байхгүй байна.