2016.07.21
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих төсөл хэрэгжиж эхэллээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл хэрэгжиж эхэллээ.
Жайка ОУ-ын байгууллагын санхүүжилтээр дөрвөн жилд хэрэгжих төслийн хүрээнд дөрвөн томоохон асуудалд анхаарч ажиллахаар болсон байна. Манай улсын хэмжээнд 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний 60 гаруй хувь нь нийслэлд амьдардаг. Бусадтай адил сурч, хөдөлмөрлөх боломжийг нь бүрдүүлэхийн тулд хэд, хэдэн ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Эхний ээлжинд нийслэлд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгоно. Хоёрдугаарт тэдэнд хандсан ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих, чадавхижуулах ажлыг хийх хэрэгтэй байна” гэлээ.