Х.Амгаланбаатар 2017.03.07 | Сайт: МҮЭХ-ны албан ёсны сайт

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

МҮЭ-ийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” сэдэвт хэлэлцүүлгийг ҮЭ-ийн салбар холбоодын дарга нарын дунд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нээж үг хэлсэн байна. Мөн түүнчлэн “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн талаарх МҮЭ-ийн холбооны санал, байр суурийн талаар МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн  дарга Г.Адъяа нар тус тус мэдээлэл хийсэн байна.

“Хөдөлмөрийн тухай хуулийг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээтэй нийцүүлэх” сэдвээр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх З.Сүхбаатар илтгэл тавьж оролцлоо. ОУХБ-аас  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн талаар зөвлөж өгсөн байна.

1999 онд батлагдан дагаж мөрдөж буй Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх асуудал 2006 оноос эхлэн яригдаж, 2013 оноос ихээхэн эрчимжиж тодорхой үр дүн, ахиц гарч байна.

МҮЭ-ийн холбооны хувьд хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийг анхнаас нь дэмжиж дотооддоо тусгай ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа аж.