
2017.02.17
Цалингийн зээлийн хүүг бууруулах асуудлаар банкуудтай хэлэлцээ хийж байна
Цалингийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх санаачилгыг МҮЭ-ийн холбооноос гаргаж энэхүү саналаа нэгдүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт хүргүүлсэн билээ.
МҮЭ-ийн холбооны энэхүү санаачилгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам анхааралдаа авч банкуудаас иргэдэд олгож буй цалингийн зээлийг судалж, улмаар зээлийн хүүг бууруулах асуудлаар банкуудтай хэлэлцээ хийж байгаа гэсэн хариуг өнөөдөр ирүүллээ.