
Япон Улсын ахмад настны асаргаа халамжийн тогтолцоо, хууль эрх зүйн орчинг, бүтэц зохион байгуулалтыг судаллаа
Бид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон JICA Mongolia хамтран зохион байгуулсан Япон Улсын ахмад настны асаргаа халамжийн тогтолцоо, хууль эрх зүйн орчинг, бүтэц зохион байгуулалтыг судлах ажлаар амжилттай сайн яваад ирлээ.
Бид тэнд үзэж харсан сонсож судалсан ажлаа Монголдоо хэрхэн яаж хэрэгжүүлэн бодит болгох талаар дараагийн ажлуудаа төлөвлөж байна.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Бид хичнээн сайхан зүйл үзэж харж хэрэгжүүлэхээр зорьсон ч одоо байгаа нөхцөл байдлыг илүү тодорхой болгож хяналт хариуцлагыг бий болгохгүйгээр гэрэлт ирээдүйг мөрөөдөх нь хязаарлагдмал тул иргэдийн ирээдүйнхээ баталгааны төлөө төлж байгаа НДШ-г ахмад насанд хүрэхэд нь тэдний амьдралын эрүүл мэнд амьдрал асаргаа халамжийн баталгаа болгохын тулд одооноос НДС болон холбогдох сангуудыг нээлттэй зөв системтэй болгох нь зүйтэй юм байна гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын Гишүүн Д.Энхтуяа: Асрахуйн шимтгэлийг бий болгож хуримтлал үүсгэж бие даах чадвараас харлгалзан асруулах хэрэгцээ үүссэн ахмадад хуримтлалын үр шимээ хүртэж мэргэжлийн асаргаа халамжийн үйлчилгээг авах эх суурийг одооноос тавьж хуульд тусгая гэж зорьж байна.
УИХ-ын Гишүүн С.Эрдэнэбат: Асрахуйн салбарын хүний нөөцийн бэлтгэх ажил мөн асрахуйн эрх зүйн орчинг төр хувийн хэвшлийн ТББ зэрэг олон талын оролцоог хангасан түншлэлээр зохион байгуулах ажлын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, ЭМД болон халамжийн даатгалын тогтолцоог сайжруулах тал дээр анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын Гишүүн О.Саранчулуун: Их сургуулийн багш байсны хувьд мэргэжлийн сургалт, сургууль, хөтөлбөр болон асрах газарт практик дадлага хийх, мэргэжилтэн бэлтгэх боломжийг хуульд тусгах хэрэгтэй гсн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Асрахуйн эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд зөвхөн хууль батлах гэхээс илүү үндэстний ондоошил, эрх зүйн тогтолцоо, цаг агаар газар нутгийн онцлог, шашин шүтлэг, хувь хүний онцлог бүгд шингэсэн маш сайн судалгаан дээр үндэслэх ёстойг онцолж, Монгол хүнд зориулсан асаргааны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр зорьж ажиллахаар боллоо.