УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2025.04.30
Эрчим хүчний реформ болон асрахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Азийн хөгжлийн банк хамтран ажиллах боломжтой гэв
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинтэй өнөөдөр /2025.04.29/ уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Улсын Их Хурлын гишүүний хувиар Эрчим хүчний реформын Үндэсний хороо болон ахмадын асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа талаараа танилцуулсан. Мөн тэрбээр эрчим хүчний реформын хүрээнд нар, салхины дулааны болон цахилгаан станц байгуулах хөрөнгө оруулалтын чиглэлээр, ахмад настны асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх анхдагч хуулийн төсөл боловсруулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа уламжиллаа.
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулин, чухал ач холбогдол бүхий дээрх асуудлуудыг хөндсөнд талархалтай байгаагаа илэрхийлээд, саналын хүрээнд хамтарч ажиллах бүрэн боломжтойгоос гадна эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд тодорхой хугацаанд амжилттай ажилласан туршлага бий хэмээлээ. Ахмадын асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх анхдагч хуулийн төслийг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх, тусгай мэргэжилтнүүдийг холбох боломжтой бөгөөд төр, хувийн хэвшлийн оролцоог хангах нь чухал хэмээн тодотгосон. Талууд энэ талаар дахин нарийвчлан ярилцаж, санал солилцох нь зүйтэй гэж тогтлоо.
Холбоотой
мэдээ
Дэлхийн банк, Олон Улсын Валютын Санд ажиллаж буй монгол залуустайгаа уулзлаа
2025.04.23
Герман улсад цалинтай, тэтгэлэгтэй суралцах боломжтой
2025.04.10
Тусгаар тогтнол" шүлгийг 3333 сурагчид бахархалтайгаар уншлаа
2025.04.04
Асрахуй, Сувилахуйн үйлчилгээ
Өнөөдөр
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах хүний нөө...
Өнөөдөр
Ж.Баясгалан: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хала...
Өнөөдөр
Эрчим хүчний реформ болон асрахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгох...
2025
02.24
УИХ-ын ажлын хэсгийн гишүүд Япон Улсын асаргаа, сувилгаа, ни...
2025
02.24
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадын асаргаа, сувилахуйн...
2025
02.24
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрахуй, сувилах...
2025
02.21
Япон Улсын ахмад настны асаргаа халамжийн тогтолцоо, хууль э...
2025
02.20
Шизүока мужийн Фүжи хотын ФүжиРакүжүэн хэмээх ахмадын асарга...
2025
02.19
Д.Энхтуяа: Япон улсын асаргааны салбарт манай улсын 93 хүн а...