НИТХ-ын дарга Ц.Сандуй МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо
2017.03.25

НИТХ-ын дарга Ц.Сандуй МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Монголын Үндэсний Олимпийн хорооны 7 дугаар чуулган өчигдөр болж өндөрлөлөө. Чуулганаар ирэх 4 жилд МҮОХ-г удирдах Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонгосон байна. Санал хураалтаар нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Дүрэм ёсоор Гүйцэтгэх зөвлөлийн 6 гишүүнийг санал хураалтаар тодруулдаг бөгөөд нийт 21 хүн нэр дэвшсэнээс олонхийн санал авсан 6 хүн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

Тухайлбал, НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 хүний саналаар Монголын Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.  

Чуулганы төгсгөлд шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргаар олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганыг томиллоо