Салбарын сайд Цэргийн штабын үйл ажиллагаатай танилцав
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2017.04.04

Салбарын сайд Цэргийн штабын үйл ажиллагаатай танилцав

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нар өчигдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар штабынхаа үйл ажиллагаа, бүтэц, орон тоо, зохион байгуулалт, хэрэгжүүлж байгаа ажлаа тоймлон танилцуулсан юм.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэхэд нийслэлийн Цэргийн штаб санаачлагатай сайн ажиллаж байгааг онцлоод, цаашид батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчилж, батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэд, орон нутагт хэрэгжүүлэхэд амжилт хүслээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.