Болд.Л Энхболд.М Сүхбаатар.Ж Лүндээжанцан.Д 2017.05.02 | Телевиз: Eagle TV

Хэлэлцүүлэг: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар...

Хэлэлцүүлгийн экспертүүд

Ийгл телевизийн Хэлэлцүүлгийн цаг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд экспертүүдийг урьж оролцуулж ярилцлаа.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн,Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, МАН-ын гишүүн Ж.Сүхбаатар нар оролцлоо.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд энэ хуульд заасан асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад оршиж байгаа аж.

Зөвлөлдөх санал асуулгыг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулах зорилготой юм.