Баттөмөр.Б 2017.05.04 | Сайт: Vip76.mn

Б.Баттөмөр: 2 жилийн баталгаатай болчихвол эвдрэл улам ч их гарна

2017 оны 5 дугаар сарын 4 ны Улсын их хурлын нэгдсэн чуулганаар  Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн саналыг хураалаа.

Санал хураалтын өмнө Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Баттөмөр зам засварын ажилд 5 жилийн баталгаа өгөх саналаа багасгаж 3 жил болгох санал гаргасан юм.

Тэрээр: "Зураг төсөл боловсруулах, хяналт хийх явц дунд алдаа их гарч байна. 3 жилийн баталгаатай байхад эвдэрч байвал 2 жилийн баталгаатай болчихвол үүнээс илүү эвдэрнэ. Хүрсэн түвшингээс нь буулгах хэрэггүй. 2 жил болгосноор шаардлагатай төсөв нэмэгднэ. Өөрийн санал болгосон 5 жилээ болиод ядаж 3 жилийг нь хэвээр нь байлгах саналтай байна" гэсэн юм.

Гэсэн ч түүний санал УИХ-д оролцсон нийт гишүүдийн 77.8% нь татгалзлаа.