Баасанхүү.О 2017.05.05 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү чуулганы ирцийн асуудлыг хөндөв

Өнөөдөр /2017 оны 05 дугаар сарын 056/ УИХ-ын нэгдсэн чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэх ёстой билээ.

Гэтэл Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргалаа. Учир нь УИХ-ын нэгдсэн чуулганд 10 хүрэхгүй хүн сууж байсан аж.

Тэрээр хэд хэдэн удаа чуулганы ирцийн талаар асуудал хөндөж, бусдын кнопыг дарахыг эсэргүүцсэн боловч авч хэлэлцээгүй аж.

“Энэ байдлаар үндсэн хуулийг зөрчиж хэлэлцүүлэг хийх нь зохимжгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.