Өнгөрсөн 7 хоногт УИХ: Хэлэлцсэн хуулийн төсөл, ирц
2017.01.30

Өнгөрсөн 7 хоногт УИХ: Хэлэлцсэн хуулийн төсөл, ирц

УИХ өнгөрсөн 7 хоногт 

Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын нэгдсэн чуулган пүрэв, баасан гаригт хуралдлаа. 

 Ирцийн мэдээ

Хэлэлцсэн хуулийн төслийн жагсаалт

Та бүхэн Vip76.mn сайтын "ХУУЛЬ" цэснээс хуулийн төслийг танилцуулга, УИХ-ын гишүүдийн байр суурийг дэлгэрэнгүй үзэх боломжтой.

Дэмжиж. Баталсан
  • Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдлаа
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  анхны хэлэлцүүлгээр батлав
МАН-ын бүлэг завсарлага авсан
  •  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага  авав.
Дэмжиж. Эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн төслүүд
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
  • Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл 
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл
Дэмжив. Анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн төслүүд
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Асуулгын хариу сонсов
  • Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс “1995-2015 оны Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссов.
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссов.