Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 19-ний өдөр хуралдана
Талууд
2017.05.16

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 19-ний өдөр хуралдана

МҮЭ-ийн холбооноос энэ сарын 1-ний өдөр зохион байгуулсан “Эрх ашгаа хамгаалъя” сэдэвт цуглаанаас Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын дагуу ХНХ-ийн сайд Н.Номтойбаяртай уулзах үеэр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог энэ сарын 24-ны өдрийн дотор хуралдуулах шийвэрт хүрсэн.

Энэ дагуу МҮЭ-ийн холбоо Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий гурван талт шуурхай ажлын хэсгийг тал бүрээс гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулах саналыг ХНХ-ийн сайд хүргүүлсэн. Шуурхай ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийж энэ сарын 19-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуудах шийдвэр гаргалаа.