2017.05.16

Их дээд сургууль төгсөгчдийн 21,7 хувь нь л ажлын байртай болж байна

Их дээд сургууль төгсөгчдийн хувьд мэргэжлээрээ ажиллаж байгаа байдал цөөн байна. Өмнөх онд нийт төгсөгчдийн 21,7 хувь нь л ажлын байртай болсон.

Монгол улсын хүний хөгжлийн судалгаанд төгсөгчид ажилд орохдоо2-3 жилийн хугацааг зарцуулдаг гэсэн судалгаа гарсан байна. Иймд ажлын байрны эрэлт нийлүүлэлтийн судалгааг нарийвчлан гаргаж жилд ажилд орох залуучуудын тоог нэмэгдүүлэхийг баримталж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар хамтран их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төгсөгч залуучуудад зориулж "Хөгжлийн хөтөч" ажлын байрны нээлттэй өдөрлөг арга хэмжээг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.