Баттөмөр.Б 2017.05.17 | Сайт: Vip76.mn

Статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг батална

Статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг батална

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2017.05.17/ "Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын 28 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хөтөлбөрийн төсөлд,

- Статистикийн үйл ажиллагааны дунд хугацааны зорилтыг тодорхойлж, Статистикийн тухай хуульд заагдсан тооллого, судалгаа явуулах, тодорхой давтамжтайгаар цаашид боловсронгуй болгож сайжруулах

- Нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн явцад шинээр бий болгох статистикийн үзүүлэлтүүд, тэдгээрийн арга зүйг боловсруулж, мөрдүүлэх

- Шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх зэрэг үйл ажиллагааны чиглэлийг цогц байдлаар тусгасан байна.

Уг хөтөлбөр батлагдсанаар хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангасан, олон улсын жишигт нийцсэн, чанарын өндөр түвшинд хүрсэн нэгдсэн тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байна.