Бат-Эрдэнэ.Б 2017.06.05 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Батлан хамгаалах яамны "Нээлттэй хаалганы өдөрлөгт" дүүргийн цэргийн штаб амжилттай оролцлоо

Батлан хамгаалах яамны "Нээлттэй хаалганы өдөрлөгт" дүүргийн цэргийн штаб амжилттай оролцлоо

Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчин, харьяа байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, Батлан хамгаалах яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга  дэслэгч генерал Д.Даваа Батлан хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Х.Батбилэг нар Нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын үйл ажиллагаатай танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб тус өдөрлөгт Цэргийн штабаас хийж хэрэгжүүлэх ажил, үүргийн хуваарийг гарган ажиллалаа. Арга хэмжээнд дүүргийн иргэд, Батлан хамгаалахын сайд Б.Батэрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцож 18 нас хүрсэн иргэнд цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулан өгсөн байна.