Гантулга.Д 2017.06.22 | Сайт: Vip76.mn

"Хэтийн Хэнтий" уулзалт үргэлжилсээр

УИХ-ын гишүүн Д.Гантулга Хэнтий аймагт ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл "Хэтийн Хэнтий" нэртэй иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалт нь үргэлжилсээр.

Энэ удаад Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллах үеэрээ хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй уулзан, тус сумаас аймгийн төв хүртэлх 17 км авто замын ажлын явцтай танилцлаа.

Жаргалтхаан суманд байрлах нарийн ногооны хүлэмж. Гүзээлзгэнэ, салат навч, огурцы, помидор, кимчиний байцаа зэрэг 20 гаруй нэр төрлийн жимс ногоо тарьдаг

17 км замыг нөхөн сэргээж засварлах боломжгүй тул хуучин замыг хуулж, даац сайжруулах тор татаж шинээр зам тавьж байна

Хэнтий аймгийн бүх сумын иргэд, сонгогчидтой уулзаж, бодит байдалд танилцах зорилго тавьсан залуу гишүүний очсон дараагийн сум бол Мөрөн.

Мөрөн сум нь Мөрөн голын ай сав дагуу байрладаг бөгөөд газар тариалан эрхлэхэд тохиромжтой, говь, тал хосолсон өргөн уудам газар нутагтайд тооцогддог. Энэ ч утгаараа тус суманд Хэнтийн брэнд нэртэй хүнсний ногоочдод зориулсан хөтөлбөр хэрэгжиж байна.

Мөрөн сумын ногоочидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсч, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Уулзалтын үеэр иргэд газар тариалангийн талбайгаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа, усжуулалтын систем, тоног төхөөрөмж шаардлагатай байгааг хэллээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд зургаан хоршоо хамтран төсөл боловсруулахаар болсноо УИХ-ын гишүүн Д.Гантулгад дуулгасан бөгөөд тэрээр газар тариалангийн бүс нутгийг эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Хэнтий аймгийн Хэрлэн сум нь аймгийн төв Өндөрхаан хотыг багтаадаг, хамгийн олон хүн амтайд тооцогддог. Тэр дундаа залуучууд зонхилдог учраас УИХ-аар батлагдаад удаагүй байгаа шинэ хууль болох Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг танилцууллаа.

Өнөөдөр л гэхэд УИХ-ын гишүүн Д.Гантулга Хэнтий аймгийн цагдаагийн албан хаагчид, ШШГЕГ-ын мэргэжилтнүүд болон эрчим хүчний газрын хамт олонтой уулзсан байна.