Оюунхорол.Д 2017.06.23 | Сайт: Info.mn

Д.Оюунхорол: Улстөрчдийн талцал дунд ард иргэд л хохирч үлддэг

Д.Оюунхорол: Улстөрчдийн талцал дунд ард иргэд л хохирч үлддэг
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Сүхбаатар дүүрэгт суурьшсан Завхан нутгийн төлөөлөлтэй уулзлаа. Түүнтэй хамт Завхан нутгаас төрөн гарсан эрдэмтдийн нэг “Этүгэн” группын ерөнхийлөгч  С.Нямзагд уулзалтад хүрэлцэн ирсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хүрэлцэн ирсэн нутгийнхандаа хандаж “Би өнгөрсөн долоо хоногт нутагтаа ажиллаад ирлээ. Завхан нутгийнхан маань 2 ч Ерөнхийлөгчийг төрүүлсэн болохоор энэ удаагийн сонгуулиар манай намын дарга М.Энхболдыг дэмжинэ гэдгээ илэрхийлснийг дуулгахад таатай байна. Манай нам энэ удаагийн сонгуулиар олонхи болж, Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн.
Би хувьдаа Монгол Улс хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс гэж боддог. Тиймээс энэ удаа та бүхэн маань Монгол Ардын намд итгэл хүлээлгэсэн шиг хүлээлгэж, төрийг бүтэн болгож өгөөч гэж хүсч байгаа юм. Хэрэв өөр намаас Ерөнхийлөгч сонгогдвол УИХ, Засгийн газрын шийдвэрүүдэд хориг тавих замаар улстөрчдийн хооронд талцал үүснэ. Энэ талцал дунд ард иргэд л хохирдог гэдгийг санаж, ирээдүйгээ, үр хүүхдээ бодон дахин 4 жил алдахгүйн төлөө М.Энхболд даргад саналаа өгөөрэй гэж хүсч байна” хэмээлээ.