Амгаланбаатар.Х 2017.08.16 | Сонин: Зууны мэдээ

Мэндчилгээ

Мэндчилгээ
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

Монгол Улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үусч хөгжсөний туүхт 100 жилийн ойн баярын мэндийг  үйлдвэрчний эвлэлийн гишүүд, идэвхтэн сонгуультан, зуун жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд болон тэдний гэр бүлийнхэнд МҮЭ-ийн холбооны нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тэртээ 1917оны үед ҮЭ-ийн анхны үүрүүд байгуулагдаж, 1921 оны Ардын хувъсгалын ололтыг бататгах, улс орныхоо тусгаар тогтнолоо хамгаалахад МҮЭ-ийн байгууллага, гишүүдийн оруулсан бүтээлч үйлс, түүхэн замналыг өнөө үеийнхэн ч дурсан санадаг.

Монгол Улсын Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчинг бий болгох, шинэчлэн батлах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн  хяналтын тогтолцоог гардан хариуцаж бэхжүүлэн хөгжүүлэхэд МҮЭ-ийн гүйцэтгэсэн үүрэг асар их юм.

МҮЭ-ийн байгууллагын Монгол Улсын хөгжилд оруулсан түүхэн хувь нэмэр үлэмж их бөгөөд аж уйлдвэрийн комбинатын суурийг тавилцаж, намын уриа, эвлэлийн илгээлтээр атар газрыг эзэмших, Үйлдвэржилт хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллагсдын санаачлага оролцоог  эрчимжүүлэх зорилгоор МҮЭ социалист хөдөлмөрийн уралдааныг гардан зохион байгуулж байлаа.

Түүнчлэн хөдөө аж ахуйн нэгдлүүд, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Говийн аймгуудад явцгааж энх цагийн хөдөлмөр, бүтээн байгуулалтанд ҮЭ-ийн гишүүд, залуучуудын оруулсан түүхэн ажил үйлсийг энд дурьдагдахгүй өнгөрч болохгүй.

1990 оны цагаанморин жилийн ардчилсанхувъсгал, өөрчлөлт шинэчлэл, захзээлийн шинэ тогтолцоонд шилжих түүхэн эгзэгтэй цаг үед Монголын Үйлдвэрчний Эвлэлээс оруулсан хувь нэмэр, явуулж байсан  үйл ажиллагаа өдгөө үргэлжилсээр.

Өнгөрсөн зуун жилийн хугацаанд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн байгууллага дэлхийн хөгжил, чиг хандлагаас хоцролгүй өөрийн гэсэн онцлог зохион байгуулалттай, бие даасан хөдөлгөөнийг бий болгож чадлаа.

Монголын Үйлдвэрчний Эвлэл хэмээх энэ их айлын түүхэн 100 жил бол Монгол улсын түүхэн 100 жил, хөгжил цэцэглэлтийн тод илэрхийлэл болсон 100 жил, ”МҮЭ-ийн үе үеийн удирдлага, идэвхтэн сонгуультан, ажилтан, гишүүдийн хамтын бүтээлийн 100 жил”,”Эв нэгдлийн 100 жил” байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн байгууллагын үе үеийн удирдлага, идэвхтэн сонгуультнууд, ажилтан, ҮЭ-ийн нийт гишүүдийн эх орон, ард түмэндээ бүтээж өгсөн “Зууны их бүтээн байгуулалт ”, их ажил үйлсийн тод мөр, түүнд өгсөн өндөр үнэлэлтийг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон сүр жавхлантайгаар түүхэнд мөнхлөн үлдээж, улам гялалзан үүх түүхнээ сануулсаар байна.

 Угтан айсуй он жилүүд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөнд онцгойлон тэмдэглэгдэх үйл явдал, ажил үйлсээр дүүрэн байх болно. Улс орны хөгжил, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд манай байгууллага, олон мянган идэвхтэн сонгуультан, ажилтан, ҮЭ-ийн гишүүдийн хувъ нэмэр улам баяжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

Монгол Улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхэн зуун жилийн ойн баярын халуун  мэндчилгээ дэвшүүлж, аз хийморъ, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Зуунаа хамтдаа дурсаж, зуундаа хамтдаа тэмүүлцгээе!

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар