Эрдэнэ.С 2017.09.25 | Телевиз: UBS

Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчлэлийн төсөлд иргэдээс санал авч эхэллээ

АН-ын дарга С.Эрдэнэ

Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчлэлийн тухай төсөлд иргэдээс санал авахаар ажиллаж байна. Намын гишүүд болон нийт иргэдээс авхад чухал гэв.

Улс төрийн нам бол нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг баримжаатай, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх үзэл баримтлалтай, бодлогоороо өрсөлддөг институци.

Хэрэв сонгуульд ялбал төрийн эрх баригч намын хувьд үйл ажиллагаагаа ч, дотоод засаглалаа ч олон нийтэд нээлттэй байлгах ёстой юм. Тиймээс л аливаа намын өөрчлөлт шинэчлэлт зөвхөн тухайн намд бус, нийгмийн нийт гишүүдэд хамааралтай өргөн хүрээний асуудал болдог.